Зөвөлгөө авах Та бүхэнд анхааруулахад

2015-02-03 08:54

                                                             Зөвөлгөө авах Та бүхний анхааралд.

      Миний www.drbatorgil.miniih.com  блог фейсбүүкийн "Эрүүл мэндийн зөвөлгөө" хуудсуудыг уншиж, урам хайрлаж байдаг Та бүхэндээ баярлалаа.

  Өнөөдрийн байдлаар давхардаагүй тоогоор блогоор 412 000 , фейсбүүкээр 35 000 хандалт гаруй байгаад би маш их баяртай байна. Эмчийн тангарагаа өндөрт өргөж, эмчийнхээ үүргийг сайтар биелүүлж, Та бүхэндээ аль болох туслахыг чин сэтгэлээсээ эрмэлзэж явна.

Та бүхэн зөвөлгөө авах асуултаа бичихдээ ямар сэдвийн дор асуултаа бичиж байгааг анзаарна уу. Хариуг харахдаа тэр сэдвийг дахин сөхөж уншиж байна уу. Олон хүн асуулт асуусан үед таны асуултанд хариулсан хэсэг далдлагдан олдохгүй байгааг анхаарна уу. Мөн миний ажил төрлийн байдал завдал болохгүй байгаад 3 хоног хоцорч хариу өгч байгаадаа хүлцэл өчье. Зөвөлгөөнд бичигдсэн сэдвийн хугацаа эрт байгаа ч өвчний шинж тэмдэг нэршил өөрчлөгдөхгүй тул Та бүхнийг хичээнгүйлэн уншиж шүүмж өгч байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

                       Удахгүй болох сар шинэдээ сайхан шинэлээрэй. Та бүхэнд аз жаргал эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

         Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн        Хүний их эмч Б. Бат-Оргил

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (3397) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Davkad :
    2016-02-27 12:37

    TSH T3 T4 хамт хийлгээд 88526989 утсаар цаг аваад үзүүлчихээ.

  2. enereld :
    2016-02-27 12:35

    Тэмбүү тариандаа амархан алга болно. Тариа чиний цусаар дамжиж эмчилгээ хийлгэж байгаа тул хүүхэд гайгүй чи өөрөө тайван байж хүүхдээ төрүүлээ.

  3. Чимгээд :
    2016-02-27 12:31

    Эмчилгээ таараагүй байна. Хоолойгоо эмчилүүллээ.

  4. davka :
    2016-02-25 10:18

    Сайн байна уу эмчээ.Таны хүний төлөө гэсэн үйлст тань талархаж байгаагаа илэрхийлье.Эмч хүн бүр тань шиг сайхан сэтгэлтэй байгаасай.Би 40 настай хамгийн сүүлд 2007 онд төрөхдөө бамбайн эход харуулсан баруун талынх нь хэмжээнээс том гэж байсан.Одоо хоолойтой цамц өмссөн юм шиг хоолой шахаад байгаа мэт зовиурлаад толгой их өвдөнө.Т3,Т4 шинжилгээ өгсөн Т4 нь 13,7 арай их гарсан байсан. Хаяа салганана.Энэ зовиураа яаж арилгах уу та зөвлөөч

  5. enerel :
    2016-02-24 19:01

    sain bnuu?bi odoo 3sariin dunduur turuh yumaa.jiremsnii hyanaltanda hojuu orson 6sartaidaa.tged shinjilgeeger tembuutei gj garsa. setgel sanaagaar uneheer ih unasn udiig hurtel sanaa zowsoorl bn.tembuugiin taria hiilgeed titrn biugaagbi bna geed odoo ahuadl 3tariulj bgama. huuhed min turulhiin tembuutei garahwiii gj uneheer ih aij bna nuhurteiguu 8jil bolj bj hussen huleesen ur min yuma.

  6. Чимгээ :
    2016-02-19 21:12

    Сайн бнуу, таниас зөвөлгөө авмаар бна. Би АСЛО шинжилгээ өгөөд хариу 400 -тэй гараад эмч цефазолин , сульфасалазин бичиж өгсний дагуу хийж дуусаад дахин шинжилгээ өгөхөд ++800 гараад бна, энэ нь улам муудсан гсэн үг үү.

  7. чаагий :
    2015-09-29 08:02

    Сайн байна уу? Таньд бидэнд хэрэгтэй зөвөлгөө өгдөгт баярлаж байна. Синафлан гээд харшлын эсрэг тос цайруулах үйлчилгээтэй гэж хүмүүсээс сонссон учраас 2 гаруй жил тасралтгүй хэрэглэсэн. Гэвч түрхэхгүй орхисон үед нүүрэн дээр маш их юм туурчлаа. Яавал дээр вэ. Баярлалаа

  8. Заяа :
    2015-07-04 04:04

    Сайн байнуу эмчээ! Танд энэ өдрийн мэнд хүргэе! Би таниас зөвөлгөө авах гэсиймаа Би хөлөндөө 2сар шохойтой байж байгаад 5хонгийн өмнө шохойгоо авхуулсан юмаа. Тэгсэн сүүлийн өдрүүдэд миний хөл хавагнаад ерөөсөө хаван нь бууж өгдөггүйээ Яаж хавангаа буулгах вэ? Нэтээс хайж уншсан боловч тодорхой мэдээлэл олж авж чадаагүйн улмаас танд энэхүү захидлыг бичиж байна. Танийг зөвөлгөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

  9. zvrh ezentei :
    2015-07-01 20:18

    sain bnuu enchee 6-7sartaida jiremsenii hynaltand opoh bolomjtoi yu ? yamar shinjilgee ugdiin bol hariulj ugj tuslaach

  10. saraa :
    2015-06-29 12:11

    Сайн байна уу эмчээ би одоо 25 тай хүнтэй унтаагүй байгаа миний сав хүйтэн хийтэй байна гэсэн энэ яадын бол юуных бол бас 16 тай байхдаа бариа хийлгэж байхад савны хазайлттай байна гэсэн энэ бүхэн юунаас болсын бол бас би одооноос юуг анхааруул дээр вэ баярлалаа эмчээ амжилт

Сэтгэгдэлийн тоо : 108 Сэтгэгдэлийн хуудас 1 2 3 >  Last ›

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл