Хаврын улирал, хаврын хавсарга эрүүл мэндэд хортой.

2016-02-24 11:33:48

    Хаврын улирал, хаврын хавсарга эрүүл мэндэд хортой.

Өвлийн улиралын хүйтэн монгол орны хөрсийг 45-70 градус хөлдөөж бохирдолыг арилгадаг онцлоготой. Халуун оронд гараад байгаа ханиад вирусын халдвар манай оронд хавар намрын цагт дэгдэж болох хавсрага улирал юм. Монголын уламжлалт анагаах ухаанд хүний биеийн өвдөлт хийн судлын өвчнийг хавар намарт сэдэрдэг талаар өгүүлдэг. Гол өвчин нь бүх биеийн  холбогч эдүүдийн өөрчлөлтийн нар салхи агаарын даралтын өөрчлөлтийн өвчин орно.

 Хаврын хавсаргийн улиралд бүхий л насны хүний бие махбодид өөрчлөлт оруулдаг. Харин тухайн улиралд зохицогдож гэр орныхоо тохилог байдал хувцаслалтаа тааруулж, биед элчлэг, аминдэмийн дутагдлаас сэргийлж, хоололт хүн бүрт хавсарга улиралын нөлөөлөл бага тусна.

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 38 ) | Дэлгэрэнгүй

Үс сайхан бол зүс сайхан.

2015-08-24 21:53:36

Үс сайхан бол зүс сайхан.
 Эмэгтэйчүүд тольдох нэгэн шалтгаан зөвхөн үс засалт,сөрдийсөн ширхэг үсээ тольдоно. Энэ бол гоо үзэмчтэй явах бүсгүйчүүдийн гангараа.Үсээрээ гангардаг эрчүүд бас олон бий. Нас ахимаг эрчүүдийн гангараа үсний будалт. Тэгвэл үс засалтын урлаг, үсний хэв маяг, загвар дэлхий ертөнцийн өрсөлдөөний талбар болж, тусгай химийн шинжлэх ухаан хөгжих нэгэн тулгуур болж иржээ. ОУ-н үс засалтын тэмцээнээс эхлэн үсчин мастеруудын чадвар сорих давцан хүний толгойн үс. Үсний төрөлхийн болон удамшил, газар зүйн байрлалаас хүний генийн өөрчлөлт мутацаас хүний арьсны өнгийг дагаад үсний өнгө үсний булцууны дээр байрлах үсийг харлуулах эумеланин, бууралт шарлалт цайралтын фомеланины агуулагдах мелоноцит эсийн будагчийн түвшинөөр тодорхойлогдоно. Үсийг микроскопоор 200 дахин томруулж харж бүтэц, нягтрал эсийг харж болох боловч эрүүл хүний үс өдөрт 40-50 ширхэг унаж байдаг. Үсийг ургуулах, булцууны цусан хангамж сайжруулах хүний хүнсэнд мах, хальстай төмс, хар ногоон өнгөтэй хүнсний ногоо\ бууцай, брокулли, юуцай,\, үсний бэхжилтэнд цайраар баялаг хушга, яргай загас, үс хэврэгшихэд биотин аминдэм В7 шош, буурцаг, өндөг, селен, үсний ангижруулагч аминдэм А, кальц, тараг сүү, бяслаг орно. Хэрвээ эдгээр хоол хүнс биед дутахад үсний хугарал, салаалалт, шинэ үсний ургалт зогсож, хуурайших, нөхцөл бүрэлдэнэ.
 

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (1125) | Сэтгэгдэл ( 56 ) | Дэлгэрэнгүй

Эмийн зохистой хэрэглээ

2015-03-24 17:06:45

                      Эмийн зохистой хэрэглээ

ДЭМБ-ын мэдээлэж буйгаар нийт хэрэглэгдэж байгаа бактерийн эсрэг эмүүдийн 50-иас илүү хувь нь зохисгүй хэрэглэгдэж байна.

ДЭМБ, ЭМЯ-ны 2001 оны хамтарсан судалгаагаар эмийн нийт хэрэглээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт 25,3%, сумын эмнэлэгт 20,6%, өрхийн эмнэлэгт 19,4% тус тус антибиотикийг хэрэглэж байгаа нь дунджаар 21,76% болох бөгөөд антибиотик эмийн улсын дундаж хэрэглээ 27,9% байна.

Эмийн зохистой хэрэглээний тухай ДЭМБ-ын баримт бичгүүдэд зөвлөмж болгохдоо:

 • Аливаа өвчний үед тохирох өндөр идэвхитэй, гаж нөлөө багатай эмийг оновчтой сонгож авах.

• Эмчилгээний үр дүнг хэрхэн хянах хийгээд үр дүнгээс хамааруулан цаашид тэрхүү эмийн хэрэглээг хэрхэн зохицуулах.

 • Эмийн хэрэглээний явцад үүсч болох сөрөг нөлөөнөөс хэрхэн сэргийлэх.

 • Эмүүдийг өөр хооронд нь болон хоол ундтай хэрхэн уялдуулан хэрэглэх зэрэг асуудлыг нэн чухалчилсан байна.

ДЭМБ-ын 1999 оны зөвлөлгөөнөөс:

• Антибиотикийн зохистой хэрэглээг урамшуулах, мөн хэрэглээнд тавих хяналтын бодлогыг боловсруулах.

 • Нянгийн антибиотикт тэсвэрлэг болоход ба эмнэлгийн доторхи халдварт тавих хяналт, мөн урьдчилан сэргийлэлтийн чанарын үнэлгээний стандарт болон аргыг боловсруулах.

 • Нянгийн эсрэг бэлдмэлийг шинээр нээх суурь судалгааг урамшуулах.

• Төр, захиргаа, олон нийт, шинжлэх ухааны байгууллагууд болон эмийн үйлдвэрийн хоорондын хамтын ажиллагааг нягтруулах гэсэн үндсэн чиглэлийг зөвлөмж болгож байх нь эмийн хэрэглээнд анхаарч үзэх асуудлын нэг мөн.

 Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.

 Эмийг хэргэлэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноос хүндрэх, архагших, эмэнд дасалттай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.

Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (3347) | Сэтгэгдэл ( 93 ) | Дэлгэрэнгүй

Цээжээр хүчтэй өвдвөл - Зүрхний өвдөлт

2015-03-10 07:33:01

 Д.Нарантуяа.       

Зvрхний євчин тавхайгаар євдєж илэрдэг

 Сvvлийн 20 гаруй жил зvрх судасны євчин, тархи, нугасны євчин ихэссэн нь мэргэжилтнvvдийн сэтгэлийг зовоосон асуудлуудын нэг болоод байна. Зvрхний євчнvvдийн дотор атеросклероз хэмээх євчин нэлээд нэмэгдэх хандлагатай байна. Атеросклероз нь архаг явцтай бєгєєд хvний биеийн бодисын солилцооны хямралын улмаас артерийн судасны хананд єєрчлєлт гарч цусны урсгал саатахыг хэлдэг юм. Энэ євчний шалтгаан нь тамхи татах, таргалалт ялангуяа хэвлийн хэлбэрийн, цусны даралт ихсэх, гиперхолестринеми, гипертриглицеридеми, гиперинсулиеми, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, эстроген гормоны дутагдал, хоол хvнсний дутагдал, сэтгэл зvйн хямрал зэрэг хvчин зvйлс хамгийн ихээр нєлєєлж байна. Ер нь хvний амьдралын аль л болохгvй, муу зуршлаас болж л хvн гэдэг амьтан янз бvрийн євчний vvр болж байгаа юм шvv дээ. Энэ vед голдуу гол судасны хатуурал, титэм судасны хатуурал, тархины судасны хатуурал зэрэг хатуурал vvсдэг нь хамгийн аймшигтай юм. Мєн цусны ерєнхий шинжилгээнд улаан эсийн тунах хурд багасах, улаан бєєм, бортгонцор бага хэмжээгээр тогтвортой байх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Харин цусны биохимийн шинжилгээнд холестерин, бага нягтралтай липопротеид, рентген шинжилгээнд гол судас уртсан єргєсч, хана нь зузаарч, хатуурсан байдаг. Амьдралын муу зуршил буруутай 

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (1873) | Сэтгэгдэл ( 26 ) | Дэлгэрэнгүй

\"Таргалалт\"- ын өвчинд бид яагаад нэрвэгдээд байна.

2015-02-07 09:33:01

        "Таргалалт"- ын өвчинд бид яагаад нэрвэгдээд байна.

   1990 оноос өмнө дунд сургуулийн сурагчдын дунд мяраалаг нэгийгээ "гахай"  гэж хочлон хажуургаар нь өнгөрөхдөө хамраа хүржигнүүлэн гахай болж дугарч хүн шоолсон хэрэгт орооцолдож, захирлын өрөөнд анхааруулга, санамж, донгодох шийтгэл хүртдэг байлаа. Захирал мэдээж гахай гэж шоолуулсан хүүхдийн эцэг эх, эмээ өвөөгийн гомдлыг барагдуулж байгаа нь тэр. Тэр үед энэ хүүхдүүд яагаад тарган байсан юм бол. Удамшлын гаралтай дотоод шүүрлын булчирхайн өвчний хам шинжтэй хүүхдүүд байдгийг эмч судлаач нар гаргаж, хяналтанд авдаг байлаа.
 Харин одоо сургуулийн сурагчид байтугай дэлхий дахинаараа таргалалтын өвчинд нэрвэгдэж эхлэв. Хэн нь хэнийгээ "Гахай" гэж шоолох вэ?. Шоолуулахгүй хүн гудманд хэдэн тамирчид, эмээ өвөө, биедээ анхаарал тавьдаг бүсгүйчүүд, өөрийнхөө сэтгэл санааг үргэлж зовоож, мэдрэлтэж, тамирдаж явдаг хэд л байна. Таргалалтын учир шалтгааныг хэвлэл болгонд, хэвлэн нийтлэгч нар, цахим ертөнцөд уран яруу, ухаалга тайлбар хийнэ. Энэ бүгд баримт нотолгоотой. Хоол хүнсний хэт бордоот хэрэглээ, амдралын түвшин дээшилсэн, стресс, хөдөлгөөн хомсдол, шинэ эриний хүний төрх, түргэн хоолны газрууд их болсон, согтууруулах ундаа, тараг айраг, зэрэг хүний амандаа хийсэн болгон таргалалтын өвчлөл. Үүнтэй тэмцэх үндэслэлээр дэлхий нийтийн судлаачид 20-30 жил тэмцэл хийж тураах туршилт, эм бэлдмэл бүхний нэмэгдэл тэжээл, хөдөлгөөнт дасгалууд, цахилгаан аппарат техникүүд, амвитамины найрлага бүхий таблетикууд, сүлжээний бизнесийг өргөжүүлэн дэлхий дахинд хүрээгээ тэлсээр байна. Монгол улсын нилээд хэсэг энэ сүлжээнд хамрагдах болсоноор нилээд хэдэн жил боллоо. Таргалалттай тэмцсэн энэ их тэмцлийн урсгал дайн ялалтанд хүрэх болоогүй л байна. Таргалалт өсөхийн хирээр өвчлөл өсөж, дундач наслалт нэмэгдэхээ болилоо. Залуугаараа бурханы оронд залраад байна.

 Тэгвэл нэгэн тайлбар надад байна.

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (2040) | Сэтгэгдэл ( 31 ) | Дэлгэрэнгүй

Зөвөлгөө авах Та бүхэнд анхааруулахад

2015-02-03 08:54:19

                                                             Зөвөлгөө авах Та бүхний анхааралд.

      Миний www.drbatorgil.miniih.com  блог фейсбүүкийн "Эрүүл мэндийн зөвөлгөө" хуудсуудыг уншиж, урам хайрлаж байдаг Та бүхэндээ баярлалаа.

  Өнөөдрийн байдлаар давхардаагүй тоогоор блогоор 412 000 , фейсбүүкээр 35 000 хандалт гаруй байгаад би маш их баяртай байна. Эмчийн тангарагаа өндөрт өргөж, эмчийнхээ үүргийг сайтар биелүүлж, Та бүхэндээ аль болох туслахыг чин сэтгэлээсээ эрмэлзэж явна.

Та бүхэн зөвөлгөө авах асуултаа бичихдээ ямар сэдвийн дор асуултаа бичиж байгааг анзаарна уу. Хариуг харахдаа тэр сэдвийг дахин сөхөж уншиж байна уу. Олон хүн асуулт асуусан үед таны асуултанд хариулсан хэсэг далдлагдан олдохгүй байгааг анхаарна уу. Мөн миний ажил төрлийн байдал завдал болохгүй байгаад 3 хоног хоцорч хариу өгч байгаадаа хүлцэл өчье. Зөвөлгөөнд бичигдсэн сэдвийн хугацаа эрт байгаа ч өвчний шинж тэмдэг нэршил өөрчлөгдөхгүй тул Та бүхнийг хичээнгүйлэн уншиж шүүмж өгч байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

                       Удахгүй болох сар шинэдээ сайхан шинэлээрэй. Та бүхэнд аз жаргал эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

         Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн        Хүний их эмч Б. Бат-Оргил

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (3397) | Сэтгэгдэл ( 108 ) | Дэлгэрэнгүй

Асуултын хариу - Зөвлөмж 20-р хэсэг

2014-12-14 09:15:54
              Асуултын хариу-Зөвлөмж. 20-р хэсэг.
 
 Асуулт:
 Сайн байна уу эмчээ. Би 28 хүртлээ хүнтэй унтаагүй байж байгаад нөхөртэйгээ анх харилцаанд ороод 2-3 жил болж байна. Энэ хугацаанд гадаадад ажилладаг. Жилдээ 7-10 хоног амралтаараа ирдэг. Ирсэн үед нь жирэмсэн болох гэхээр болохгүй юм. Боломжтой үе нь таарсан ч гэсэн. Энэ удаан харилцаанд ороогүй байсантай холбоотойгоор өндгөн эс, сперм нь өөрчлөлттэй болдог юм болвуу. Эсвэл эмэгтэйчүүд талаасаа бүүр нарийн шинжилгээ үзлэг хийлгэх хэрэгтэй юм болвуу. Уул нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлхэд бага зэргийн өрөвсөлтэй гээд эмчилгээ хийлгүүлж байсан юм. Сүүлийн 2 сар биений юм ирхээр давсаг хавиар их өвдөлт мэдрэгдээд байх боллоо. Ямар шинжилгээ өгөх хэрэгтэй бол та зөвлөгөө өгөөч танд баярлалаа.
 
 Зөвлөмж:
 Prolaktin TSH T4 T3 СА 125 гэсэн шинжилгээнүүдийг хийлгээ. Эмэгтэйн өнчин тархинаас ялгарах эдгээр даавруудын хэмжээ хэвийн бол өндгөвчний үйл ажилгаа жигд ажилгаатай байдаг. Сэтгэл санааны хүчтэй хямрал цочиролоос өнчин тархинаас гарах дааврын хямрал болохоор "Поликистозын хам шинж" дотоод шүүрлийн алдагдал гарах гээд байдаг.
 
 Асуулт:
 Сайн байна уу эмчээ. Манай хүүхэд 3 настай. Намар өвөл байнга хоолоЙгоо барьж ханиад хүрээд дандаа антбиотек уудаг. Панкипсин хаана байдаг хаанаас авах вэ? Туслаач эмчээ. Хариу зөвлөгөө өгөөч.
 
 Зөвлөмж:
 Хүүхдийн дархалааг тэнцвэржүүлэхэд зунд хөдөө цагаан идээ идүүлэх, хүн хорхойдоон хүүхдийн ханд уулгах хэрэгтэй.Тэгэхгүй бол хүүхдэд байнга харшлын угшилтай дандаа ханиад хүрдэг. Монэнзимийн аптекаас Панкипсин аваад утлага хийж болно.
 
 Асуулт:
 Сайна байна уу? Эмчээ миний хоолойны булчирхай байнга цочоод хавдаад халуураад байх юмаа. Гэхдээ хоолойны мах байхгүй байна.
 
 Зөвлөмж:
 АСЛО гэдэг шинжилгээ хийлгэхээр хоолойн гүйлсэн булчирхайн угт үүрэлсэн бактерын хэт мэдрэг чанарыг харуулна. Энэ шинжилгээ өндөр гарахад хоолойд байх үрэвсэлийг арилгах эмчилгээ хийлгээ.
 
 Асуулт:
 Сайн байна уу? Эмчээ хариулж өгөөрэй :)) Биений юм ирэхгүй байх нь яг жирэмсэн болсон гэсэн үг үү??? Хамгаалалтгүй харьцаанд орсон л доо. Тэгээд яг жирэмсэн болсон гэсэн үгэүү? Аль эмнэлгийн эмч сайн бэ? эмч ээ.
 
 Зөвлөмж:
Жирэмсний тестээр юм уу. ЭХО д харуулахад жирэмсэлсэн эсэхээ мэдэж болно.
 
 Асуулт:
 Сайн байна уу, манай хүү 3сар хүрэх гэж бхйгаан ханиад хүрчих шиг боллоо өчигдөр, хамар нь битүүрээд унтахгүй сууж байна бид 2 ойр зуур аргаар дарчихмаар байна эмчээ. Зөвлөгөө өгөөч 
 
 Зөвлөмж:
 Хөхний сүүгээ хамарт нь дусаахад сайн  эмчилгээ болно.
 
 Асуулт:
 Сайн байна уу? Миний эрүү нь дээр хатиг гараад маш мх өвдөж байна. Надаа зөвөлгөө өгөөч?
 
 Зөвлөмж:
 Оролдож шахаж болохгүй. 1 литр буцалсан усанд 10гр давс уусгаад мараль чийглээд хатиган дээрээ тавиа. Чийгтэй байлгаад байхаар идээ нь гэртэйгээ хамт хагарч гарна.
 
 Асуулт: 
 Сайн байна уу? Эмчээ би хэвлийн томографийн шинжилгээ хийлгэсэн тэгсэн зүүн өндгөвчинд 1,8-2,1см хүртэл хэмжээстэй 2 тооны +3-+9hu нягтралтай зах ирмэг тод жигд гиподенсив голомтууд тодорхойлогдоно. гэсэн байна юу гэсэн үг юм бол. Урд нь эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд ийм зүйл хэлж байгаагүй.
 
 Зөвлөмж: 
 Өндгөвчинд ихээхэн үйл ажилгаа явагддаг. Өндгөн эс боловсорч томроод хагардаг. Тэр үед таарч зураг авсан бол ийм өөрчлөлт харагдана.Өндгөвчийн үйлд ажилгаа алдагдалтай өөрчлөлт байгааг цусанд дахь дааврын хэмжээгээр тодорхойлдог. 
 
 Асуулт:
 Сайн байна уу? Би 1 өндгөвчинд 4*6 хэмжээтэй уйланхайтай гээд эмчилгээ хийлгээд зүгээр болсон. 3 Сарын турш Микрогенон гээд эм уусан. Одоо хөл жаахан л даарах юм бол өндгөвч хөндүүрлээд байнга эвгүй үнэр гараад байхын. Цагаан юм хэвийн гарч байгаа. Би яах ёстой вэ туслаач эмчээ?
 
 Зөвлөмж:
 Пролактин СА125 гэсэн шинжилгээнүүд давтан хийлгэх хэрэгтэй. Эмчилгээний дараах мөөгөнцрийн шинж байна.
 
 Асуулт:
 Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны зөвлөмжийг уншлаа хэрэгтэй мэдээллийг авсандаа баярлаж байна. Онлайн ингэж уйгагүй зөвлөгөө өгч байгаа таниар бахархаж байна. Эмч ийм л бусдыг эдгээх чинь хүсэлтэй байх ёстой байх. Би таниас зөвлөгөө авах гэсэн юм мэргэжлийн хүнээс баттай мэдээлэл зөвлөгөө авч шийдвэр гаргах болсондоо баяртай байна. 
 1. Хелико бактерийн шинжилгээг ямар аргаар аль эмнэлэгт өгвөл үнэн гарах вэ би ноднин шинжилгээ өгсөн бактеритай байна гээд энэ жил хавар өгсөн чинь бактери байхгүй байна гэж шинжилгээний хариу гарсан цусаар өгсөн тэгээд эргэлзээд байна 1 газраа 2 удаа өгсөн юм. 
 2. Миний амнаас сүүлийн 1 жилээс эвгүй үнэр үнэртээд байх боллоо энэ юунаас болж байгаан бол яаж эмчлэх вэ амаа өглөө орой болгон угаадаг шүд эрүүл 
 3. Би хоолойн ангинтай бас хаана шинжилгээ өгөх вэ яаж бүрэн эмчлэх вэ. Дээрх 3-аар шинжилгээ өгөөд монгол эм тан уудаг юм уу гэж бодоод таниас зөвлөгөө авах гэсийн туслаач
 Зөвлөмж:
 Урам хайралсанд баярлалаа. 
 1.Шинжилгээг хаа ч өгсөн зөв гарна. Харин хеликобактрын идвэхжил буурсан үед тоологдохгүй гарахгүй байх тал бий.
 2.Хоолойны архаг үрэвсөлөөс гүйлсэн булчирхайд хатуурсан шар будаа хэлбэр бүхий үүр үүсдэг түүнээс амны муухай үнэр эхэлдэг.
 3.АСЛО гэсэн шинжилгээ өгөө. Дараа нь монгол эм ууж эмчилгээ хийлгэж болно.
 
Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (6732) | Сэтгэгдэл ( 213 ) | Дэлгэрэнгүй

Харшил \"Хүний дархалааны тэнцвэр алдагдал\" юм.

2014-08-01 11:34:29

                  Харшил "Хүний дархалааны тэнцвэр алдагдал" юм.

  Орчин цагын эрхээр олон төрлийн өвчин үүсгэгч вирусүүд шинээр нэмэгдэж дэлхий дахиныг цочроох боллоо. Африкийн орнуудад одоо гараад байгаа ЭБОЛА вирус 1976 онд нээгдсэн ч хоруу чанар нь тахал мэт агаар дуслын замаар олон хүнийг өвчлүүлээд байна. Дархалааны хомсдол дээр суурилдаг. 
 Харшил бол цусанд гитамин гэдэг бодис их хуралдсанаас хүний дархалаа хэт мэдрэг болж судас өргөсөж, нарийн судсаар хоруу чанартай шингэн ялгарсанаас хамар битүүрэх, нус нулимас гоожих, нүд нуухдах, чонон хөрвөс,\гүвдэрүү\ дерматит буюу арьсны үрэвсэл, астм уушигны багтраа, "анафилактик" шок үүсгэж үхэлд хүргэдэг.\Энэ шок голдуу эм тарианы урвалж,зөгий шавьжинд хатгуулсаны дараа голдуу үүсдэг\ Гэнэт арьс ихээр загтнаж, амьсгаа боогдож даралт унаад шоконд орж зүрх зогсдог.

 Хүүхдэд сүү, хоолны харшлын илрэл нь диатез сахарын харшил байдаг.

 Ургамалын харшлын шинж нь жил бүр тодорхой хугцаанд эхэлж, нус нулимас урсдаг. Олон хоногоор хамрын шуухитнаа үүсэх, шөнийн хуурай ханиалгах шинж илэрсэн бол харшлын эмчид үзүүлж арьсны сорил бусад тестүүдийг үзүүлэх хэрэгтэй.
 Харшлын эмчилгээг зөвхөн харшил судлаар мэргэшсэн эмч нар хийдэг. Энэ нь харшиж байгаа ургамалын тоосонцроос ялган авсан вакциныг хийж дархалааг тэнцвэржүүлэх, иммуноглобулины цэвэрлэгээ трансфер фактруудыг ашиглаж цусанд гистамин үүсэх шалтгааныг арилгадаг.
 Харшлын шоконд орж байгаа хүнд " Амилуулах суурь тусламж" үзүүлж түргэн тусламж дуудах хэрэгтэй.
 Түр зуурын харшил гэдэг нь тухайн хоол хүнсний хэрэглээ, мөөгөнцөр, ялзмагууд, согтууруулах ундааны зүйлээс болж арьс улайх гүвдрүү гарч, загтнаж харшил өгдөг.

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (3695) | Сэтгэгдэл ( 76 ) | Дэлгэрэнгүй

Хүнд эмнэлгийн тусламж хэрэгтэй.

2014-06-22 10:56:32

 

  Хүнд  эмнэлгийн тусламж хэрэгтэй.

Хүн өвчин тусаад зовиур шаналгаатай болоод ирэхээр тусламж хэрэгтэй. Эмчилгээ хийлгэж, байж өвчин шаналгаа арилна. Дэлхийн улс болгонд эмнэлгийн үйлчилгээ тусламж, шүүмжлэгдэж байдаг. Харин хөгжилтэй орнууд эмнэлгийн даатгалын болон өвчлөлийн санг хуульчлан хуулиар баталгаажуулсан тул эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд эмчилгээндээсэтгэл хангалуун, төр засгийн хайр ивээлийг хүртэж байдаг. Социализмын үед манай улсын эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад хүлээлгэх хариуцлага маш чанга байсан тул "Хүний алтан амь аврах ёстой" гэсэн уриа, лоозунтай өдөр алгасалгүй жижүүр хийсэн эмч эмнэлгийн ажилтантай...Хөгжил муутай зүүн өмнөт азийн орнуудад эмнэлгийн тусламж хагалгаа, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг явж хэдэн сараар ажилладаг байв.  Энэ үед манай хүмүүс эмч эмнэлгийн ажилтандаа баярласан, талархсан мэдээ мэндчилгээ төрийн сонин, телевиз, радиогоор өдөр алгасахгүй нэвтрүүлэг, хүсэлтийн хариу дууны нэвтрүүлэг, эмч, сувилагч нартаа баярласан дуунууд хүний чихэнд хоногштол явж, тэднийгээ хүндэлдэг хүндэтгэдэг байв. 

1983 оноос МАХНамын ТХ-ны –р тогтоолын шийдвэрүүд эмч нарыг хомроглон шийтгэх бодлого явуулж, эмч нарын 102 дутагдлыг нэр заан гаргаж, эмч нарын нэр хүндийг шороотой хутгасан юм. Энэ 102 дутагдал эмч нарт элдэв янзын зан харьцааны болон эмч хүнд байгаагүй бөөстэй, хулгай хийдэг, ном уншдаггүй, мэдлэг мэрэгжил муу, гэсэн гүтгэлэг бүхий дутагдал илрүүлж, олон жил нэр хүндтэй ажилласан эмч, эрдэмтэд болон залуу эмч нарын урамыг хугалсанаас ард түмэн эмч нараа муу хэлэх, итгэл алдрах болж, энэ байдал улам хурцадсаар одоог хүртэл үргэлжилсээр байгаа нь харамсалтай.  

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (2192) | Сэтгэгдэл ( 76 ) | Дэлгэрэнгүй

Нойрбулчирхайн үйл ажилагаа таны эрүүл явах үндэс болдог.

2014-05-04 15:57:09

   Нойрбулчирхайн үйл ажилалгаа таны эрүүл явах үндэс болдог.

 Хүн болгон нойрбулчирхайн талаар уншиж сонирхох болжээ. Саяхан нойрбулчирхайн талаар дэлгэрэнгүй бичиж оруулна уу? гэсэн хүсэлтийг аваад нилээд хэд хоног бодлоо.

 Энэ чухал эрхтэн хүний хоол боловсруулах үйл ажилгаанд оролцож, хоол хүнсэн дэх уураг, нүүрс ус, өөх тосыг задалдаг эсэг ферментүүдийг агуулдаг. Дотоод шүүрлийн үйл ажилгаанд, булчингийн үйл ажилгааны гол хөдөлгөгч хүч болж оролцохоос гадна тэдгээрийн бүтцийг бий болгож, мэдрэлийн эсүүдийн үйл ажилгааг хангаж өгдөг, дотоод шүүрлийн дааврууд юм. Хүний биеийн халууныг 37 хэмд хүртэл халуун байлгах утаагүй түлшний үйлдвэрлэгч гэхэд та бүхэн сайн ойлгох биз.

  Харин хэвлийн дээд хэсэгт өлгийдүүлэн байрлаж байдаг байрлал нь тун сонин.
 Нойрбулчирхай нь  12 нугалаа гэдсийг дэрлэн, ходоодны араар, нуруу нугламын нэгээс хоёр дахь үений харалдаа байрлаж нурууны шулуун булчингаар хамгаалагдан их биеэ нууж, сүүл хэсэгээ дэлүүгээр хучин тансаглаж байдаг. Уртаараа 15-23 см, өргөнөөрөө 2.4-8.6 см, жин нь 80-100 грамм,500 мянгаас 1 сая 500 мянган ширхэг Лангергансийн аралаас бүтсэн булчирхайлаг эрхтэн 60-70% нь инсулин\16 аминхүчил агуулсан полипепид\ ялгаруулах чадалтай, захын альфа эсүүд глюкоген, ветта эсүүд сомастатин ялгаруулдаг.

 Энэ байрлал нь өөрөө элдэв гэмтэл осолд өртөхгүй, хүний биеийн бүхий л үйл ажилгааг хянаж байдаг онцлогтой. Өөрөөсөө фермент, дааврыг ялгаруулж бүхий л эрхтэний үйл ажилгааг өөрийн эцсийн бүтээгдэхүүнээр тэжээж байдаг.
 Инсулин ялгарч гарахдаа өнчин тархинаас ялгарах, самототропный даавартай хүч хавсран булчин, өөхөн эс эдүүдийг үйл ажилгаанд шууд оролцож, эсийн РНХ буюу рибонуклярный хүчлийг бүрдүүлж өгдөг. Ингэснээр хүний хөдөлгөөнийг зохицуулж энергийн их үүсгүүр болж, булчин шөрмөс мэдрэлийн үйл ажилгааг зохицуулдаг. Хэрвээ инсулин дутагдахад булчингийн үйл ажилгаа алдагдаж,"Сахарный диабет" цусанд сахар ихдэх өвчний шинж өгч зүрхний булчинд амархан шигдээс үүснэ.
 Нойр булчирхайн гаргасан фермэнтүүд хоол боловсруулах эрхтэнүүдийг удирдаж үйл ажилгааг явуулж, гаднаас орж ирсэн хоолны бүтээгдэхүүний задалж урвалд оруулж, энземийн хүчтэй урвалжилт явуулсанаар эцсийн бүтээгдэхүүн болох гликоген, аминхүчил, аминдэмүүдийг цусанд оруулж элгэнд бэлэглэхээс гадна өөрийн бүтээгдэхүүний үлдэгдэл язмаг хэсгээр утаагүй химийн түлш бэлтгэн бүдүүн гэдсэнд явуулж хүний бие доторх эрхтнүүдийг дулаацуулж байдаг. Инсулинаас үл хамаарах бөөрний болон өнчин тархины гаралтай үүсэх сахаргүйдлийн өвчин "несахарный диабет" нойрбулчирхайтай хамааралгүй өвчин юм.

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (5193) | Сэтгэгдэл ( 96 ) | Дэлгэрэнгүй