Хүнд эмнэлгийн тусламж хэрэгтэй.

2014-06-22 10:56

 

  Хүнд  эмнэлгийн тусламж хэрэгтэй.

Хүн өвчин тусаад зовиур шаналгаатай болоод ирэхээр тусламж хэрэгтэй. Эмчилгээ хийлгэж, байж өвчин шаналгаа арилна. Дэлхийн улс болгонд эмнэлгийн үйлчилгээ тусламж, шүүмжлэгдэж байдаг. Харин хөгжилтэй орнууд эмнэлгийн даатгалын болон өвчлөлийн санг хуульчлан хуулиар баталгаажуулсан тул эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд эмчилгээндээсэтгэл хангалуун, төр засгийн хайр ивээлийг хүртэж байдаг. Социализмын үед манай улсын эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад хүлээлгэх хариуцлага маш чанга байсан тул "Хүний алтан амь аврах ёстой" гэсэн уриа, лоозунтай өдөр алгасалгүй жижүүр хийсэн эмч эмнэлгийн ажилтантай...Хөгжил муутай зүүн өмнөт азийн орнуудад эмнэлгийн тусламж хагалгаа, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг явж хэдэн сараар ажилладаг байв.  Энэ үед манай хүмүүс эмч эмнэлгийн ажилтандаа баярласан, талархсан мэдээ мэндчилгээ төрийн сонин, телевиз, радиогоор өдөр алгасахгүй нэвтрүүлэг, хүсэлтийн хариу дууны нэвтрүүлэг, эмч, сувилагч нартаа баярласан дуунууд хүний чихэнд хоногштол явж, тэднийгээ хүндэлдэг хүндэтгэдэг байв. 

1983 оноос МАХНамын ТХ-ны –р тогтоолын шийдвэрүүд эмч нарыг хомроглон шийтгэх бодлого явуулж, эмч нарын 102 дутагдлыг нэр заан гаргаж, эмч нарын нэр хүндийг шороотой хутгасан юм. Энэ 102 дутагдал эмч нарт элдэв янзын зан харьцааны болон эмч хүнд байгаагүй бөөстэй, хулгай хийдэг, ном уншдаггүй, мэдлэг мэрэгжил муу, гэсэн гүтгэлэг бүхий дутагдал илрүүлж, олон жил нэр хүндтэй ажилласан эмч, эрдэмтэд болон залуу эмч нарын урамыг хугалсанаас ард түмэн эмч нараа муу хэлэх, итгэл алдрах болж, энэ байдал улам хурцадсаар одоог хүртэл үргэлжилсээр байгаа нь харамсалтай.  

Улсын клиникийн эмнэлгүүд болон аймаг, дүүрэг, сум, сум дундын эмнэлгүүдэд ажиллаж байгаа эмч нар өдөр тутмын ажилдаа дарагдан хүн арддаа эрүүл мэндийн тусламжийг үзүүлсээр байна. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэдэг үг эмнэлгийн байгуулгуудад таарах үг болоод байна. Сүлжээний эм сурталчилсан, ихээхэн үнэтэй борлуулах эм, багаж төхөөрөмж, үе мөчний протез, дурангийн төлбөртэй хагалгааны зөрчилүүд, эмнэлгийн дарга нарын ашиг сонирхолын зөрчилүүд, эмнэлгийн менежментийн хувьчлал, хувийн эмнэлгүүдийн өрсөлдөөн, гадаадын хөрөнгө оруулсан эмнэлгүүд, төлбөр ихтэй эмчилгээ, хагалгаанууд, хүний төлөө гэсэн энэрэнгүй сэтгэлт эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа, сайхан сэтгэлрүү хүйтэн ус цацуулсаар байна.

 Одоо бид яах ёстой вэ?. Эмч нар болон эмнэлгийн ажилтнууд урай лоозуун бариад жагсаад нэмэргүй, дор бүрнээ ажилаа сайн хийгээд хүн олондоо энэрэнгүй хандаад цаг наргүй ажилаад байхаар өөрийн гэх гэр орны амьдрал орхигдоод байдаг... Тэгэхээр бид төр, засгийн эрх баригч нарт өөрсдийнхээ ажлыг зөв ойлгуулж тайлбарлаж, эрүүл мэндийн даатгал, өвчлөлийн санг байгуулж хуулийн дагуу ажлуулбал эмч нарын цалин хамгамж сайн, хүнд үйлчлэх үйлчилгээ чанаржиж, хүн ард маань эмч эмнэлгийн ажилтанд хандах хандлага өөр болох учиртай.

                

    Осол гэмтэл хийсч ирдэг.

Өчигдөр 47 хүн тээврэлсэн, тээвэр зуучийн автобус онхолдож, хүний амь эрсдэж, үхэл, амьдралын заагт амь тэмцэж байгаа хүмүүс нилээд байна. Монголд болж байгаа автотээврийн анхны том осол гэнэ. Урьд нь ийм том осол монголын хариуцлагагүй албан тушаалтан жолооч нараас болоод их гарч байсан. 1966 оны үерт автобус дүүрэн хүн осолдож, 1968 онд Зайсан толгойд осолдсон Чехийн алдарт чуулгийн хүмүүс эрсдсэн, гээд тоолбол автотээврийн анхны томоохон осол гэж хэлж болохгүй. Гэхдээ зам тээврийн осолтой таарсан иргэн бүр, хажуугаар нь өнгөрч болохгүй, ямар нэгэн тусламж үзүүлэх хэрэгтэй тэр тусмаа амьсгал хурааж байгаа хүнд амилуулах суурь тусламжийг үзүүлэх шаардлагатай. Тэгвэл бид олон хүнийг үхлээс аварч чадна. Өнгөрсөн жил авто тээврийн ослоор 500 хүн нас барсан тоо гарч байсан энэ жил бол энэ тоо өсөх нь тодорхой. Тэгвэл тэр суурь тусламжийг хаанаас сурах вэ? Гэсэн асуулт гарна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага монголд осол гэмтлээр нас барж байгаа хүний тоо дайн дажинтай оронд нас барж байгаа хүний тооноос илүү байна гэсэн дүгнэлт гаргаж, өнгөрсөн жил ДЭМБ-ын Яаралтай болон мэс заслын тусламжийн зохицуулах төвийг АШУҮИС-н Мэс заслын тэнхмийг түшэглүүлэн байгуулсан энэ байгууллагын зорилт нь: Ард иргэд бие биедээ амилуулах суурь тусламжийг үзүүлэх, эмнэлгийн ажилчдын анхны болон эмнэлэг хүрэх тусламжийг үзүүлэх, эмч нарын яаралтай болон мэс заслын тусламжийг чадавхижуулах зорилттой.

Энэ зорилтыг биелүүлэхэд олон ажилтантай үйлдвэр, уурхайн газрууд, компаниуд, хүн олноор суурьшиж байгаа орон нутаг, дүүргийн удирдлагууд, ОУ-ын байгууллага нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах, ажилгааг зохицуулж өгөх, сургалт явуулах, донор байгууллагуудтай хамтран ажиллах, өөрийн орны эмнэлгийн тусламжийг сайжруулах үүрэгтэй.

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (2192) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. амараа :
    2015-07-23 18:12

    Sain bn uu emchee tanid talarhaj ybdag shvv.bi amisgalaa avch gargahdaa hvchilj bj gargaad bnaa.uushignii zurag zvgeer bn gesen nuruuniih bas gaigvi gehiin gvitsed evsheej bas chadahgvi bn ene yuniih ve helj ogch tuslaach

  2. Ундрам :
    2015-05-03 22:32

    Сайн бну эмч ээ диана уугаад 3,4 Сар болж байна. Таргалаад бх юм уухаа больбол хэвийн жин дээ орох уу Мөн диана ууж байгаа тохиолдолд оройн цагаар хоолны дуршил ихэсгэдэг гэх юм ...

  3. Nandind :
    2015-03-27 10:02

    Диана 35 дааврын найрлагатай тул таргалуулах үйлчилгээ гарч ирнэ.

  4. nandia :
    2015-03-25 23:49

    Emche diana35 uuhar hoh tomorch targaldag geh yum ene her uneni ortoi we hariu

  5. Lkhamaad :
    2015-01-21 07:51

    Нэн түрүүн гэмтлийн эмнэлэгт очиж толгойн зурагаа авахуулах хэрэгтэй. Тэгээд гэмтэлдээ үзүүлээ.

  6. lhamaa :
    2015-01-20 18:10

    sain bnu emchee.bi sayhan hvnd zoduulsan yumaa.odoo mini tolgoi nel havantai huh ereen.tolgoigoo kurs bariulaad bolchihu esvel yamar em taria uudag yum bol.tarhini bichleg hih shaardlagatai bolvu.haana hided yum bol?hed gdeg yum bol

  7. Otgood :
    2015-01-06 06:08

    Regulon Diana 35 Хоёр ижилхэн эмнүүд даавар агуулсан жирэмсэлтийн эсрэг хөхүүл хүнд, хөх улам томруулахаас эхлээд дотоод шүүрлийн хямрал үүсгэнэ.

  8. Hulan :
    2015-01-05 19:38

    emchee hervee hagalgaand orood avhuulbal dahij garj irhuu yaanaa uzuuleh geher aigaad bainaaa hagalgaand orvol buren edgereh uu

  9. otgoo :
    2015-01-05 14:25

    Bi sayhan usultgui jiremsen 2sartai gd tsewerluulsen ym tgd 4honogiin umnu 72tsagiin em uusan odo regulon gd em uuh gj bgan zuger bolowuu yunas usultgui bolchdgiin bloo

  10. otgoo :
    2015-01-05 14:13

    Sn bnu bi 24tei 1.5sartai huuhedte huhuul regulon gd em uuh gd awtsan bgan huuhded nuluuluh bolowu umnu yrina gj em uugad huuhed 2hoolond durshilgui bolood bsan ym targaluuldgui gheern awad uuh gj bga ym regulon emnii talar heled uguuch bayrllaa

Сэтгэгдэлийн тоо : 76 Сэтгэгдэлийн хуудас 1 2 3 >  Last ›

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл