Асуултын хариу "Зөвлөмж" 16-р хэсэг.

2013-05-19 12:53

                          Асуултын хариу "Зөвлөмж" 16-р хэсэг.

   Асуулт:

 Сайн байна уу? Нэг юм асуух гэсэн юмаа. Шөнө болохоор ходоод өвдөөд,бас давхар нурууны голоор хөшиж өвдөөд байдаг болчихлоо. эм уугаад өвчин намдахгүй,шөнөжингаа өвдөж хоноод маш хэцүү байна. Тэгээд эм уухаар ходоодон дээр ирээд шингэхгүй байна. Яг ходоод өвдөхийн хажуугаар ходоодны харалдаа нуруугаар хөшиж өвдөөд байна.Энэ ямар өвчин бэ?. Өнөөдөр ЭХО д харуулсан 1,2 cm цөсний 1 ширхэг чулуутай байна гэсэн,тэгээд ингээд яваад байхгүй биз дээ. Авхуулах шаардлагатай юу?. Тэгээд ямар эм уух хэрэгтэй болоо. Бас ходоод дурандуулах шаардлагатай юу? Энэ талаар зөвөлгөө өгч туслаач, 26 настай эмэгтэй.

  Зөвлөмж:

 Цөсний чулуунаас болсон цөсний түгжрэл, нойр булчирхайн өвдөлт өгөөд байна. 1 юмуу 3 эмнэлэг дээр очоод мэс заслын эмчид үзүүлээ. Яаралтай хэвтэх хэрэгтэй.

  Асуулт:

 Сайн байна уу?. Манай хүү 3 сар хүрэх гэж байгаа. Сүүлийн 4 өдөр хуурайлах болгонд шингэн шар ногоон баагаад байхын өмнө нь өдөрт 2 баагаад л хэвийн байсан. Ямар нэгэн зовиур байхгүй өдөрт ганц 2 ханиалгаад өөр юм байхгүй зөвлөгөө өгөөч баярлалаа.

  Зөвлөмж:

 Хүүхдийн гэдсийг шар тос түрхээд индүүдсэн бүлээн өлгийний даавуугаар боогоорой. Шөнөд өлгийдөж дулаахан унтуулаа. Сэрүүдээд хоол нь ихдсэн байна.

  Асуулт:

 Сайн байна уу?. Юуны өмнө таньд энэ өдрийн мэндийг хургэе.Юм асуух гэсэн юм л даа..Би нөхөртэйгээ амьдраад 2 жил болж байна. Бид гадаадад сурдаг юм л даа. Хүүхэдгүй. Сүүлийн үед миний бэлэг эрхтэн ихээр загтнах боллоо. 1сарын сүүлээр бас загтнаад байсан. Би 2 сард Монголд амралтаараа очихдоо эмчид үзүүлсэн. Тэгсэн хариу нь умайн хүзүүний шархлаа гэж хэлээд сар уух эм, мөн 2 төрлийн лаа өгсөн. Тэднийг хэрэглэж дуусаад уг нь зугээр болсон юм л даа. Тэгсэн өчигдрөөс эхлээд дахиад загтнаад байх юм.Яах вэ?. Бэлгийн ариун цэврийг яаж зөв сахих вэ? Би уг нь өдөр бур усанд ордог .. Бохироос болно гэж баймааргүй юм. Би "Ярена" гэдэг Жирэмснээс хамгаалах эм уудаг юм. Надад ямар ч ойлголт мэдэгдэхүүн алгаа яаахаа мэддэггуй ээ...Туслаач.

  Зөвлөмж:

 Жирэмсэлтийн эсрэг эм чамд таарахгүй байгаа байна. Чиний умайн хүзүүнд хэт хүчллэг орчин үүсгээд загтнуулах шалтага болоод байна. Монголоос хэрэглэж байсан эм лаагаа авчируулж хэргэлэх эмчилэх хэрэгтэй юм байна.

  Асуулт:

 Сайн байна уу? Эмчээ: Таньд ажлын амжилт хүсье. Надад нэг асуулт байна. Миний зүүн талын хавирга, цээжээр ороож өвддөг, сүүлийн үед цээжний урд тал 2 хөхний дээд талд цээжний гол яс өвддөг боллоо. Байнга хөндүүр гараа угаахаар хүртэл өвддөг боллоо Орой оронд орж хэвтээд шөнө бүр их өвддөг энэ байдлаар 4-5 жил болж бна заримдаа хоолой дээр юм тээглээд байгаа юм шиг зангирч хатуулдаад байдаг дурандуулж байсан 3 удаа зүгээр гэсэн, зүрхний эхо-д харуулсан бичлэг хийлгэсэн зүгээр гэсэн одоо яах вэ?

  Зөвлөмж:

 Цээжний рентген зураг авхуулаа. Хатгаанаас үлдсэн наалдац байгаа байхаа. Зургаа авхуулчихаад 99196919 гэсэн утсаар Ренцэн гээд эмчтэй холбогдож байгаад үзүүлээрэй.

  Асуулт:

 Сайн байна уу?. Эмчээ та буянтай хүн юмаа. Зөвөлгөө авах гэсэн юм. Бруцеллёзын шинжилгээ хаана өгөх бэ?.3 жилийн өмнө,үзүүлэхэд бруцеллёз авсан байна гэсийм, тэгээд одоог хүртэл үзүүлэхгүй яваад байсан юм. Сүүлийн үед нуруу их хөшдөг боллоо. Бас тураад, одоо яах бэ? Эмчилүүлээд эдгэх үү? 27 настай. Хариу хурдан ирүүлээрэй. please

  Зөвлөмж:

 Бруцеллёзын шинжилгээг халдвартын эмнэлгийн лаборторт хийдэг. Эртхэн үзүүлж таарсан эмчилгээгээ хийлгэхгүй бол үе мөчний өвдөлт ихсдэг. Өвчин сайн эмчлүүлэхэд эдгэнэ.
 
  Асуулт:

 Сайн байна уу? Эмчээ. Таньд баярлаж явдагаа илэрхийлье. Хөлний судаснууд бүдүүрээд хөлөн дээгүүр хөхрөөд байх юм. Судас нь хаграад байдаг юм болуу? Яавал гайгүй болох бол. Зөвөлгөө өгч туслаач. Баярлалаа

  Зөвлөмж:
 
 Хөлийн судас бүдүүрэх удаан зогсох, цус өтгөрсөнөөс болно. Аспирин их уух нимбэгний шүүс их хэрэглэхэд судасны хана нэмгэрч хаграад байдаг. Зүү төөнүүр эмчилгээ хийлгэж монгол эм уухаар хөлийн судасны ачаалал багсаж эргэж сэргэнэ.

   Асуулт:

 Сайн байна уу? Эмчээ. Манай охин одоо ой нэг сартай тэгсэн сая хоолой нь өвдсөн чинь өрхийн эмч бактокс гэдэг эм бичиж өгсөн тэрийг уугаад гэдэс нь гүйлгээд бэлэг эрхтэн нь улайгаад тэгээд үзүүлсэн чинь дисбактероз гэдэг өвчин гэсэн Фунголин гэдэг эм уулгаж байгаа гэтэл улайлт сайн арилахгүй байна яавал дээр вэ?

   Зөвлөмж:

 Хүүхдэд антбиотек уулгах шаардлага байхгүй үед уулгаж болохгүй. Одоо барагшун гээд монгол эм 1 тунг 2 хуваагаад өглөө орой өгөх хэрэгтэй. Хүүхдийн салтайн улайлтанд Талк түрхээрэй.

   Асуулт:
 
 Сайн байна уу? Эмчээ. Би 4 сард цөсний чулуугаа авхуулсан, дурангаар би 2 хүүхэдтэй энэ жил жирэмсэн болж болох болуу? Миний бие хэзээ хуучин хэвэндээ орох бол, Элэг маана 1 жилийн дотор нөхөгддөг гэж үнэн бол у

   Зөвлөмж:
 
 Хүүхэд гаргаж болно. Хагалгааны дараа ямарч хүндрэлгүй байсан бол чиний элгэний нөхөн төлжилт сайн явагдсан байгаа. Харин жирэмсэн болсоны дараа жирэмсэний эрт, хожуу үеийн хордлогод бага орохын тулд эмчийн хяналтанд байж байгаад төрөх нь зүйтэй.

   Асуулт:
 Шулуун гэдсээр цус алдаад байна. Гемморрайн  цус алдалт үүнийг яавал зүгээр болох вэ?. Урьд нь цус тогтоох тариагаар эмчилж, байгаад зүгээр болсоон эргээд сэргээд байна. яаж эмчилэх вэ? оноү нь юу бол Туслаач.

   Зөвлөмж:
 
 Шулуун гэдсэний амсарт байдаг. Венийн судасны торон сүлжээний зангираанаас болдог. Хүндрэлтэй үед мэс заслын эмчилгээ хийдэг.
 Гялс төв дээр очоод дурангийн эмч Тамирт шулуун гэдсний дуран хийлгээ. Цус алдалтын шалтгааныг тогтоогоод эмчилгээг хэлээд өгнө.

    Асуулт:

 Сайн байна уу? Эмчээ хүн бүрт буян үйлдэж, байгаа чинь сайхан санагдалаа. Хатигны талаар асуух гэсэн юмаа. тиний уруулын доод хэсэгт, нэг жижигхэн идээтэй юм гарсан байхаар нь шахсан чинь томроод буглаад хатиг болчихлоо. Одоо бүр уруул руугаа орчихсон. уруулийн зүүн хэсэг тэр чигтээ пэмпэгнээд хавдчихсан аймаар өвчтэй, маш хэцүү байна. Эмчид үзүүлэхэд антибиотек ууж, өмхий тос тавьж боо гэсэн бас шаруулж байгаа. Тэрнээс өмнө 2-3 хоногийн өмнө гурил идээ татдаг гэхээр нь бас шархны лент тавиад намар болсонгүй. Толгой нь гарахгүй буруу харсан хатиг шиг байна. халуунд аймаар өвдөөд хэцүү байна. Нээлт хийлгэж болох уу? Эмчээ.

   Зөвлөмж:

 Халуур ч байгаа бол яаралтай мэс заслын тасагт хэвтэж эмчилүүлэх хэрэгтэй. Мэс заслын эмчид очоод үзүүлээ. Хагалж нээлгэх хэрэгтэй. Нээлгэсэн хэсгээсээ цитологийн шинжилгээ хийлгээрэй.
 
   Асуулт:

 Сайн байна уу? Миний хүү 15 настай. Хамар дотор нь ургац байна. Хамар нь одоо битүү юм шиг л амьсгалдаг. Мэс заслын бус аргаар эмчилгээ байвал хэлж өгч туслаач. Баярлалаа.

   Зөвлөмж:

 Өглөө бүр хамарт нь чацарганы цэвэр тос тусаагаад байхаар хамарын сарьхинаг эдгэрч хамар дотрох ургацаг хатаж, хаван арилахаар эдгэрнэ.

    Асуулт:

 Би одоо 5н сартай жирэмсэн. Бэлэг эрхтэн маань их загатнаат байхын бас цагаан юм ихээр гараад байхын яаж байгаа юм бол. Хүүхдэд маань нөлөөлөхгүй байгаа. Өмнө нь мөөгөнцөрийн эмчилгээ хийлгэж байсан.

    Зөвлөмж:

 Эмэгтэйчүүдийн эмч дээрээ очоод угааж цэвэрлүүлээд лаа хий. Хүүхдэд ямарч нөлөөгүй. Жирэмсэн эх өөрийн дархалааг маш хүчтэй сайжруулах урвал биед явагдаж байдаг.
 
    Асуулт:

  Хариу тэсэн ядан хүлээе. Манай нөхөр хоолойны махаа авхуулах гэж байгаа юм. Хоолойны махаа авхуулсаны дараа ямар ямар гам баридаг вэ? Эмчээ.

    Зөвлөмж:

 Хагалгааны дараа цусандаа ASO гэсэн шинжилгээний үзүүлэлт бууртал антибиотик эмчилгээ, биеийн эсэргүүцэл сайжруулах монгол эм уух хэрэгтэй. Тэгж байж ангина өвчлөлийн хор уршгыг арилгана.
 
    Асуулт:

  Сайн байна уу? Би зөвөлгөө авах гэсэн юмаа. Туслаарай. Би саяхан нэг хүнтэй санамсаргүй бэлгийн хавьталд орчихсон, тэгсэн чинь бэлэг эрхтэн 7 хоногийн дараагаас загтнаж байсанаа үтрээний амсраар юм гарсан юм шиг хатуу ч юм шиг болчихлоо яах уу??
 
    Зөвлөмж:

 Арьс өвчны судлалын үндэсний төвд очоод цусны шинжилгээ өгөөд  эмчид нь үзүүлээд зөвөлгөө авчихаа. 11 350252 гэсэн утастай.

    Асуулт:

 Сайн байн уу ? Эмчээ таньд их баярлаж байна. Таныг энэ дэлхийд тээж төрүүлсэн сайхан ээжид тань мөргөе. Би 26 настай сүүлийн үед нуруу их өвдөх боллоо суугаа ажил хийдэг хүнд юм өргөдөггүй. Үзүүлсэн бөөрнүүд элсэнцэртэй, яс сийрэгжсэн байна гэх юм. Би одоо юу хэрэглэх вэ?

   Зөвлөмж:

 Урам хайралсанд баярлалаа. Нурууны муруйлт суугаа ажилаас болж, ихсээд байдаг. Нурууны муруйлтийн эсрэг талын нурууны гол булчин чангаралт өгч, судас, мэдрэлийг дарж хавагнуулснаас нурууны өвдөлт ихсээд байдаг. Иймд бумбыг нуруу дагсан шулуун булчинд тавих, зүү төөнүүр, монгол эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай.

   Асуулт:

 Сайн байна уу?, Эмчээ. Миний ач хүү одоо 7.5 сартай, хэт их хөдөлгөөнтэй юм шиг санагдах юм. Гадаа салхилж буй хүүхдүүд тэргэн дээр, ээжийнхээ өвөр дээр зүгээр л сууж байхад манай хүү огт зүгээр суухгүй, ээжийгээ ч суулгахгүй босгоно. Гэртээ бол ганцаараа жаахан суугаал уурлана, тэврүүлнэ, тэврүүлсэн байхдаа ч зүгээр байхгүй, юм руу зүтгэнэ тэмүүлнэ тонгочино. Нойронд бол сэргэг талдаа. Заримдаа ийм байдал нь ямар нэгэн симптом биш байгаа гэж санаа зовох юм. Зөвлөгөө өгнө үү?

   Зөвлөмж:

 Нүүр амаа таталзуулаад, хөл гараа чичэгнүүлээд толгойгоо гилжиих таталт маяг үзүүлэх нь Малая Хорея хүүхдийн өвчний шинж байдаг. Танай хүүхэд энэ шинж алга. Хөдөлгөөнтэй эрхэлж байгаа хүүхэд байна 2 нас хүртэл эрхлүүлж байгаад хэлд орохоор нь учирлаж, өөрийг нь хөөргөж магтаж байж ухаалга хүүхэд болгоно. Таны нүдэнд танай хүүхэд илүү сэргэлэн цовоо харагдаад байгаа болтой.

    Асуулт:

 1 юм асууяа би шивээстэй байж байгаад лазераар арилгуулсан юмаа. Одоо бүр долоон дор болчихлоо. Энийг яаж янзлуулах вэ?

    Зөвлөмж:

 Ямар нэг мэс заслын эмнэлэг дээр очоод муухай болсон арьсаа авхуулаад оёуулчихаар соривгүй арьс таталтгүй цэвэрхэн болно.

     Асуулт:

  Сайн байна уу? Эмчээ энэ өдрийн мэнд хүргэе. Надад 2 асуулт байна. Хариулт өгч туслана уу?.  1. Би 2 жилийн өмнө шинжилгээ өгөхөд хелекобактери өндөр хэмжээтэй байна гэсэн хариу гарч байсан. Тэр үед эмчилгээ хийлгэх гэсэн боловч жирэмсэн болоод чадаагүй өнөөдрийг хүрсэн. Одоо хөхүүл хүүхэдтэй. Хүмүүс хелекобактери эхийн сүүгээр хүүхдэд дамжиж хүүхдийг таргалуулдаггүй гэх юм энэ үнэн үү? Хелекобактерийг яаж эмчлэх вэ?
2. Мөн хөхүүл хүн тамхи татахад хүүхдэд ямар хор хөнөөлтэй вэ?

     Зөвлөмж:

 Санаа зоволтгүй. хүүхдэд хөхний сүүнээс болж, хеликобактер дамжихгүй. Харин шүлсээр дамжиж халдвар авдагыг анхаар. Тамхи хөхүүл хүүхдэд их хортой. Хүүхдийн дэргэд хүн тамхи татуулж болохгүй. Тамхины утаа тамхи татсан хүний хувцасны үнэрээс хүүхэд харшилтай болж амархан хатгаа ханиад хүрдэг болно. Хеликобактерийг монгол эм тан ууж эмчилүүлнэ. Эхлээд шинжлүүлэх хэрэгтэй.

     Асуулт:

 Сайн байна уу?. Хүү маань одоо 4 сар гарантай, сүүлийн үед пар пар хийж ханиалгаад цээж нь  зөндөө хэрчигнүүртэй байхаар нь эмчид үзүүлсэн чинь Бронхит байна гэх юм. Тэгээд вит С уусмалаар өг гэх юм. Яг яаж эмчилүүлэх вэ? Та зөвлөгөө өгөөч.
 
     Зөвлөмж:

 Хүүхдийн харшлын гаралтай бронхит хүндэрч амьсгаа боох гээд байдаг. 99184956 гэсэн утсаар Соёолоо эмчтэй ярьж байгаад утуулах амьсгалын замыг цэвэрлэх, хаванг арилгах эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

     Асуулт:

 Сайн байна уу? Эмчээ. Миний охин 4 сартай 15 хоног өдөртөө 5-7 удаа шингэн язмагтай усархаг чацагаар баагаад байгаа. Холимог хоолтой болохоор айгаад байх юм. Эмчид үзүүлсэн септрин уусан бифидумбактери бас уусан одоо тогтоогүй л байна. Гүйлгэх нь 3-4 болсон яахав эмчээ туслаач. Та их сайхан зөвөлгөө өгөх юмаа.

     Зөвлөмж:

  Цагаан будаа буцалгаад шүүсийг нь сүүтэй холиод угжаа. Гэдсийг нь индүүдэж дулаацуулсан өлгийний даавуугаар ороож өлгийд, Барагшун гэж монгол эм аваад 1 тунг 3 хуваагаад өдөрт 3 удаа сүүтэйгээ холиод уулгаа. Өөр эм уулгаж болохгүй.

     Асуулт:

  Сайн байна уу? Эмчээ би 2 настай охинтой, охины маань нүдэн дээр зэрэг 3 өвдөг гарчихлаа. Одоо бараг 3 сар болж байна. Эдгэхгүй юм. Нэг нүдний зовхин дээрээ 2 нь дотор талдаа ил толгой байхгүй. Би гадаадад амьдардаг. Эмчид үзүүлэхээр бүлээн жин тавь гэх юм. Үүнийг яаж эмчилүүлэх вэ? Туслаач.

     Зөвлөмж:
 
 Наана чинь эстетик гээд гоо сайханы мэс заслын хувийн эмнэлэгт ороод үзүүлчихээ. Лазераар хагалгаа хийлгээд авхуулчихаа. Тэгэхгүй бол 3 сар болсон өвдөгний хатуу гэр арилахгүй. Эмэгтэй хүүхэд байна нүүрэндээ соривгүй байх хэрэгтэй.

     Асуулт:

 Сайн байна уу? Эмчээ. Миний бүсэлхийгээс доош өвдөөд байх юм. Өвдөгнөөс дээш том үенүүд өвдөөд байх юм. Ялангуяа ташаа өгзөгний үе шөнө өвддөг. Энэ талаар зөвөлгөө өгөөч 53 настай.

     Зөвлөмж:

 Нуруу нугламын 4 р нугламын доороос гуяны мэдрэл гарч, аарцаг ясны ирмэг, гуяны дотор талаар дамжин явдаг. Тэгэхээр гуяны мэдрэл цочироод өвдөлт өгөөд байна. Нурууны олон уулзахдаа халуун жин тавиа. Тэгээд зүү төөнүүр эмчилгээ хийлгэх шаардлагатай. Үе холбоосын хүйдий хатуурч үений хөдөлгөөн их хязгаарлаад байдаг. Монгол эм Бойчун 15, Агар 35, Норов 7, Гоюу гэсэн эмнүүдийг уугаад байхаар засарна.
 
     Асуулт:

 Сайн байна уу?. Псириаз өвчин халдвартай юу?

     Зөвлөмж:

 Псириаз өвчин халдвар байхгүй. Харин хүний сэтгэл санаа хямарсанаас хэнд ч гарч болдог өвчин.

     Асуулт:

 Сайн байна уу? эмчээ, Таны зөвлөсний дагуу "с" вирусний тан ууж эхэлсэн, би өнгөрсөн 10 сард вирустэйгээ мэдсэн, идэвхигүй гэсэн, нөхөр маань саяхан шинжилгээ өгсөн, вирусгүй гарсан байна билээ, цаашдаа яаж хамгаалах вэ?, бэлгийн замаар халддаг гэсэн, нөхөрт маань халдах болуу? үүнээс яаж сэргийлэх вэ? Эмчээ, энэ асуудал маш их сэтгэл зовоож байна, Та зөвлөгөө өгөөч, баярлалаа.

     Зөвлөмж:

 Нөхөрт чинь халдахгүй. Чиний С вирусын эсрэг дархалаа танай нөхөрт тогтсон байгаа.

     Асуулт:

 Сайн байна уу? Эмчээ нүдний шарласныг яаж багасгаж цайруулах вэ?

     Зөвлөмж:

 Монгол эм ууж цөсөө шингэрүүлэхээр цусан дахь билирубин багсаад нүд цайрна. Дамнайнжуг, Сэрдог гэдэг эмнүүд уу. Өдөр халуун наранд унтаж болохгүй. Монгол хүний цусанд их байдаг Альдодегидрогеназ фирментийн хэт урвалжаас шар хөөрөх их болж цөс өтгөрдөг.

     Асуулт:

 Сайн байна уу?. Би жирэмсэн болохоор төлөвлөөд байгаа юмаа. Тэгээд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн чинь сав, өндгөвчний үрэвсэлтэй байна гээд үрэвслийн эмчилгээ хийлгэсэн. Гэтэл одоо уйланхайтай байна. Жирэмснээс хамгаалах дааврын эм 2 сар уу. Дараа нь жирэмсэл гэх юм. Жирэмсэн болох гэж хичээж байхад ийм эм уумааргүй байна. Надад яах тухай зөвөлгөө өгөөч. Энэ эмийг уухгүйгээр өлзий18, юмдүүжин 2-ыг уугаад байвал уйланхай нь арилах болов уу?. Яах вэ?

    Зөвлөмж:

 ЭХО д умай, өндгөвчөө харуулсан зургаа сканердаад явуулаарай. Мөн цусны шинжилгээ эстрадол гэсэн гормоны шинжилгээ хийлгэсэн бол явуулаарай. Тэгээд ямар эм уухыг хэлж өгье.

     Асуулт:

 Сайн байна уу? Эмчээ. Таниас 2 зүйл асуух гэсэн юмаа. 1. Бөөрний дутагдалтай хүнд Sain b.nauu emchee, Tanias 2 zuil asuuh gesen umaa. 1. Бөөрний дутагдалтай хүнд RLS(Restless Leg Syndrome) гэх болсон. Шөнө унтахгүй тийчигнээд мэдрэлийн гаралтай гэж ойлгоод байгаа уламжлалт талаас ямар эмчилгээ байдаг бол. 2. Манай нөхөр сүүлийн 5 сар хоол идсэний дараагаар байнга унтаж байна. Хоол боловсруулах эм уусан боловч мөн хаяа өтгөн нь цустай гараад байх юмаа. Бид 2 бүдүүн гэдсэний хавдар байх вий гээд айгаад байгаа юмаа. Яаж оношлох вэ?. Урьдчилаад Таньд баярлалаа гэж хэлье.

    Зөвлөмж:

 1.RLS синдромыг монголоор хөл чилж, тийчигнэх хам шинж гэж хэлж болно. Хөлийн венийн судасны зогсонг байдлаас үүсдэг өвчин. Өсөж байгаа хүүхдүүд хөнжилөө тийчих булчин өвдөж нойргүйтэл гардаг. Сахарын өвчтэй болон бөөрний, уушигны өвчтэй улсад оройноос үүр цайтал өвдөж унтуулахгүй зовоодог. Витамин В6 дутагдал ихэссэнээс үүдэлтэй. Гол эмчилгээ нь механик эмчилгээ зүү төөнүүр, Монгол эм уулгадаг. Химийн хүчтэй эмнүүд хөлийн тийчилтийг ихсгэдэг.  2.Нөхөртөө монгол эм уулгаад бүдүүн гэдсэний өнгөрийг арилгаж, гүрвэлзэх хөдөлгөөнийг намсгаж болно. Монгол эмнэлгийн хэлээр Бадгана ихэссэн байна. Гялс төв дээр дурангийн Тамир эмч дээр бүдүүн гэдсээ дурандуулчих.

     Асуулт:

 Сайн байна уу? Эмчээ. Таны тусламж хэрэгтэй боллоо. Охин минь одоо 5 сартай. Өнөөдөр орон дээрээс унагчихлаа. Одоо яах вэ? Тархи нь хөдөлсөн болуу?. Тийм бол ямар шинж тэмдэг илрэх вэ? Одоохондоо юм мэдэгдэхгүй ч хожим ямар нэг муу үр дагавар гарах уу? Одоо яасан дээр вэ? Эмчээ. Та надад зөвлөөч. Баярлалаа таньд.

     Зөвлөмж:

 Хүүхэд уйлагнаад бөөлжөөд гүйлгээд байвал тархи доргисон шинж байдаг. Тиймгүй бол хүүхдийн уналт зөөлөн тэр болгон орноос унаад тархи доргиод байхгүй.

     Асуулт:

 Сайн байна уу эмчээ? Охин маань нэг сартай нүүрээр нь диатиз гараад байна. Эмчид үзүүлсэн янз бүрийн юм битгий түрх гэсэн одоо улам ихдээд байх шиг байна юу түрхэх вэ?

    Зөвлөмж:

 Чи өөрөө чихэрлэг зүйл идэж болохгүй. Цэвэр ус сайн уух хэрэгтэй. Чиний хөхний сүүний чихэрлэг чанар их байна. Ус сайн уугаад байхаар цус шингэрч чихэрлэг чанар багсахаар гайгүй болно. Сайжрахгүй бол эргээд холбогдоорой.

     Асуулт:

 Сайн байна уу? Эмчээ, танаас бас л нэг юм лавлах гээд, таны зөвлөсний дагуу тан ууж байгаа, би 6сарын өмнө "с" вирустэй гарсан, сарын өмнө цөсний чулуугаа дурангаар авахуулсан, шинжилгээгээр асат, алат хэвийн хэмжээндээ л гарч байгаа, би ер нь дэглэм сайн барьдаг, вирус идэвхигүй гарсан, ийм үед вирусээ тоолуулах шаардлагатай юу?, мөн элгэний илүү нарийн шинжилгээ өгөх ёстой юу?, тангаа уугаад дэглэмээ бариад явахад вирус идвэхжихгүй байх боломжтой юу?, элэг хатуурахгүй урт наслах боломжтой юу?, эсвэл вирустэй л бол тодорхой хугацааны дараа хатуурал болох уу, миний санаа их зовж байна.

    Зөвлөмж:

 Санаа зоволтгүй. Вирусын эсрэг элгэний дархалаа сайн байдаг. Хүн өөрөө хоолоо тохируулаад эмчилгээ хийлгээд хорт зуршилаас хол байхад элэг хатуурахгүй. 100 насална.
 
     Асуулт:

 Сайн байна уу? Эмчээ манай дүүд нэг асуулт байна. Одоо 10 настай эмэгтэй хүүхэд дотуур хувцас нь их бохирддог 7 хоног 2-3 удаа сольж өмсдөг боловч дотуур хувцас нь шаргалтаад бохирдоод байх юм. Хаана хандаж үзүүлэх вэ? Охидын эмчид 1 удаа хандсан боловч үзлэг хийгээгүй багадаа хүчтэй эм ууж байсан бол тэгдэг юм. Дотуур хувцасыг нь сайн сольж бай гэсэн. Зөвлөгөө өгч туслаач.

     Зөвлөмж:

 Хүүхдийн хоол тэжээлийн тасагт байдаг хүүхдийн цацлагын Пудэр аваад өдөрт нэг удаа цацаж өгөхөөр гайгүй болно. Цацлагын пүдэр эмчилгээний болон өвчнөөс урьдчилан сэргийлэх найрлагатай байдаг.

      Асуулт:

 Сайн байна уу эмчээ? Би жирэмсэн одоо 5-7 недельтэй. Гэтэл миний шүд өвдөөд болдоггүй ээ. Жирэмсэн үед шүдээ эмчлүүлж болдоггүй гэж сонссон юмаа. Энэ үнэн үү? Зөвлөгөө өгч тус болооч. Баярлалаа

      Зөвлөмж:

 Эмчилүүлж болно. Харин эмчилүүлэхгүй өвчтэй байх урагт муу. Жирэмсэн эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх эхний арга хэмжээ шүд эмчилэх байдаг юмаа.

      Асуулт:

 Сайн байна уу? эмчээ, Ийм зөвлөгөө өгдөг эмч байдгийг мэдээд их баярлаж байна. Надад асуух зүйл байна. Би одоо 23 настай дотно харьцаанд ороод хагас жил болж байгаа. Найз залуугаасаа өөр хүнтэй харьцаж үзээгүй гэхдээ анхнаасаа л дотно харьцаанд орсны дараа миний бие их өвддөг хамаг бие арзайгаад даараад шээхээр хатгаж өвдөөд шээс ойр ойрхон хүрээд байх юмаа. Тэгээд Фурадонин гэдэг эмийг Ливомецинтэй хавсраад уухаар 2-3 хоногтоо зүгээр болоод байгаа.    Заримдаа бүр 10-15 хоног үргэлжлээд би алхаж чадахгүй болчих юм. Энэ ямар учиртайг хэлж туслаач би жаахан айгаад байна. /Тэр эмийг найз маань бас тэгдэг гээд хэлж өгсөн/ Танд баярлалаа.

     Зөвлөмж:

 Чамд архаг цистит байна. Тэгээд дотно харьцаанд орох болгонд сэдрээд байна. 88526989 гэсэн утсаар Тунгалаг эмчтэй холбогдоод монгол эм ууж архагшссан давсагны үрэвсэлээ эмчилүүлчихэд болно.
 

 

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (9192) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Зочинд :
    2013-12-06 05:28

    Бэлэг эрхтний үсний булцуунаас идээтэй батга гардаг. Оролдож шахахгүй 3% перкись аптекаас аваад хөвөнд шингээгээд цэвэрлээрэй.

  2. Зочин :
    2013-12-05 18:11

    Sn bnuu emchee Neg ym asuuh gsn ym Mini umaid ideetei ch ym shg neg ym garchje John zowiiurtai ym Em uulguigeer yaj edgeeh we humuus gants garsn bol zuger gd bh ym uneheer zugeru??

  3. Болорт :
    2013-12-03 19:04

    Даралт чинь их байвал монгол эм уухад урагт муугаар нөлөөлөхгүй. 88526989 гэсэн утсаар Тунгалаг эмчээс зөвөлгөө аваарай.

  4. Болор :
    2013-12-03 17:14

    Сайн байна уу эмч ээ, Би даралтны энап гэдэг уудаг. Одоо жирэмсэн болсон байж магадгүй байнаа. Энэ эм муу нөлөөтэй юу. Яахаа мэдэхээ болилоо. Зөвлөгөө өгч туслаач.....

  5. Ulziimaad :
    2013-12-02 17:52

    ЭХО д умай өндгөвчөө харуулаад 88526989 гэсэн утсаар цаг аваад ирээд үзүүлчихээ

  6. ulziimaa :
    2013-12-02 17:34

    tanid ih bayrlalaa ih saihan zuvluguu ugj bgad chini neg yum asuuh gesen yum emchid uzuulsen chini namaig savnii hazailttai bas hatingarshiltai bna geh yum bas undguvchinduu uilanhaitai bna ged bh yum jiremsen bolohgui gesen uguu emchilj bolohuu hatingarshil gedeg ni yu gesen ug yum bol yunaas bolj uusdeg yum bol sain oilgohgui bna urgelj bodogdod aigad bh yum huuhedtei bolno bizde emchluulchvel

  7. Bolorood :
    2013-11-19 07:00

    Хүүхдийн харшлын эмч Соёл-Эрдэнэд үзүүлээ, 99184956 гэсэн утсаар холбогдоорой.

  8. boloroo :
    2013-11-18 15:22

    sain bnuu odriin mend. manai ohin odoo 2nas 10 sartai haniad hureed barag sar bolj bn eroosoo edgehgui ymaa. emchid uzuulheer hatgaach yum shig uguich yum shig gd eroosoo oligtoi hariu helj ogohgui ymaa tseejnii zurag awhuulsan ymarch hatgaa surye bhgui bn gsn tegsen murtluu tseej ni yag muur shig hurjigneed amisgaadaad hamraas ni uilhaar tsus garaad bhiimaa sar garan em uulaa odoo beleg erhten ni zagtnaad uwduud bn gd uilaad bn ibuprotein plemoksin azatril gdg emnuud uusan bas zogiin balnii tatlaga hiisen aduunii tosoor tseejiig ni tosolson ymarch nemergui yumaaodoo yah we tuslaach

  9. Hosood :
    2013-11-14 18:28

    Хүүхдийн мэс заслын эмчид үзүүлээд цэвэр боолт хийлгээ.

  10. Hosoo :
    2013-11-12 20:46

    Sain baina u emche anh huuhed turuhud hiideg vaktsin ni neg harsan chin ideelchihsen baina bas huruuniihan humsnii hajuud bas idee tataad baih yum. 2,3 hums ni tiim boltson ene ayultai yu? Manai huuhed 2 sar garantai yumaa yahu tuslaach

Сэтгэгдэлийн тоо : 334 Сэтгэгдэлийн хуудас‹ First <  13 14 15 16 17 >  Last ›

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл