Асуултын хариу "Зөвлөмж" 8-р хэсэг.

2012-01-01 20:41

            Асуултын хариу "Зөвлөмж" 8-р хэсэг.


  Асуулт:

 -Сайн байна уу?. Би сүрьеэ өвчнөөр өвдөж байсан. Уушигнаасаа ус авхуулж 6 сар эм уусан. Одоо 2 жил болж байна. Сүрьегийн төвд үзүүлсэн чинь эдгэрсэн байна. Жаахан урхагтай үлдэцтэй гэсэн. Хичээлдээ очоод 3 давхарт гарахдаа маш их амьсгааддаг.
 Хааяа гэнэт амьсгал авч чадахаа байгаад бөглөрч үхэх гээд байх шиг болдог.
 Гүн амьсгаа авч чаддаггүй. Цээжрүү ар далруу хүчтэй хатгуулдаг.
 Тэгээд жаахан байж байгаад зүгээр болчдог. Тэгээд жаахан даарахаар л эргээд өвддөг. Хатгаа гэж байгаад сүүлдээ сүрье гээд эмчилсэн. Одоо хүртэл ийм зовиуртай л байсаар байна. Одоо яах вэ? Хаана хандах уу?

 Зөвлөмж:

 Уушигны мэс засалын эмчид үзүүлээ. Уушигны гялтан халсны наалдацтай байна.
 Цээжиндээ бумба сайн тавиулаа бумба худалдаж аваад гэртээ тавиулаад бай.
  Өдөрт 1  удаа амьсгалын дасгал бага багаар хийгээд бай.
 
   Асуулт:

 Сайн байна уу?. Танд ажлын өндөр амжилт хүсье.
  Миний ууц нуруугаар сүүлийн их үед өвддөг болоод байна.
 Нуруугаар өвдөхийн хажуугаар байнга хүндэрмээр санагдах юм.
 Тэгээд хүндэрэх гэхээр юм гарахгүй гарсан ч жоохон юм гарах юм.
 Ямар шинжилгээ хийлгэх хэрэгтэй вэ?.

   Зөвлөмж:

 Нэн түрүүн хэвлий нуруундаа халуун жин тавиа.
 Бүдүүн гэдэсний бага зэргийн үрэвсэл байна.
 Тэгээд өвчин намдахаар бүдүүн гэдэсний шинжилгээ хийлгэж үзээ.
  Дан нуруу өвдөөд байвал нурууны рентген зураг авхуулна

   Асуулт:

  Сайн байна уу? Эмч ээ. Би 32 настай эмэгтэй сүүлийн үед өөрийн мэдэлгүй их огцом ууртай болоод заримдаа дэмий юман дээр уурлах юм.
 Үүнийгээ дотроо мэдээд ч нэмэргүй уураа барьж дийлэхгүй болоод байна аа.
 Хүнээс асуусан Бамбайтай хүн тийм байдаг гэлээ хаана үзүүлж ямар шинжилгээ өгдөг вэ?

   Зөвлөмж:

  Цус өтгөрөөд эмэгтэйн дайврын хямрал гардаг.
 TSH гэдэг шинжилгээ хийлгээ тэгээд хариуг бичээрэй.
  
    Асуулт:
 
 Сайн байна уу?  7 сартай хүүхдийн өвдөг мултраад байгаа юм шиг дугараад байна.
 Зөвөлгөө өгнө үү?
 
    Зөвлөмж:

 Гэмтлийн эмнэлэг дээр хүүхдийн согогийн тасагт очоод зөвөлгөө авсан дээр шүү.
 
    Асуулт:

 Сайн байна уу Эмчээ.Би анхныхаа хүүхдийг төрүүлээд 2 сар хагас болж байна.
 Тэгтэл миний охин 3-4 хоноод баах юм. Ажиглахаар өөрт нь зовиур байхгүй байна.
 Энэ муу юу хариу бичээрэй.
 
    Зөвлөмж:

  Санаа зоволтгүй Чи өөрөө цэвэр ус сайн уу. Бас ногоон цай уугаарай.
 Хүүхэд мяриалаад ирэхээр баас нь шингэрнэ.

    Асуулт: 

   Би Ксерев хийлгэж төрсөн. Хөхөнд сүү орохгүй байна яах вэ? Туслаач эмчээ?
  Зөвөлгөө өгнө үү?

    Зөвлөмж:

 Хүүхдээ сайн амлуулаад хөхүүлээд бай уураг нь гарч дуусаад ивлээд сүү орох ёстой  Цэвэр ус сайн уу. Тайван бай

  Асуулт:
 
 Сайн байна уу? Бараг 3 жилийн өмнөөс гарын шуу болон алганы арын судас бүдүүрээд. Сүүлийн үед судасаа дагаад чинэрч өвддөг болсон. Халуун үед бүр их бүдүүрч хүйтэнд бага зэрэг агшдаг. Энийг эмчлэх арга байдаг уу тариа байдаг гэж сонссон зөвлөгөө өгөөч.

  Зөвлөмж:

 Гарын шууны венийн судасны дотор хавхлагын ажилалгаа суларч судас бүдүүрдэг.
 Цусаа шингэлэх эм ууж,гарын шуунд зүү эмчилгээ хийлгээ.
 Зүү эмчилгээний механик үйлчилэл мэдрэл,судасны нөхөн сэргэлтийг сэргээж цусны хангамжийг сайжруулдаг маш үр дүнтэй эмчилгээ шүү.

   Асуулт:

  Сайн байна уу? Би одоо 21 настай.Миний цус өтгөрөөд нилээд удаж байна.
 10 жилд байхад хөлийн судас хагараад их өвдөж,тэрнээс хойш энэ өвчнийг ойлгосон.
 Саяхан бөөрөө ЭХО харуулсан жижигэрсэн байна гэсэн.
 Ээж болохоор энийг цустай холбоотой гэсэн хир үнэн бэ? tnx

   Зөвлөмж:

 Цусны коагулограммын буюу цусны өтгөрөлтийн шинжилгээг харьцуулан харж мэднэ. Монгол эм 3 үрийн тан сайн цус шингэлж цусны хана бэхжүүлдэг.
 Энэ эмийг уувал судас хагарах нь бага болно.
 Бөөрний үйл ажилгаа,үрэвсэл,хатингараас болж бөөрний хэмжээ өөрчилөгдөж байдаг.

   Асуулт:

 Сайн байна уу? Эмчээ танд баярлалаа. Таниас нэг зөвлөгөө авч болох уу?.
 Би төрөөд сар гаруй болж байна. Хүүгийн маань бөгснөөс шингэн ус байнга гараад байх юм. Баагаагүй үед нь ч гэсэн бага багаар гараад анусны амсрыг нь түлээд улайлгаад арьс нь шархалчихаад байх юм. Ямар ч тос тайлк нэмэргүй түрхээд л шүүс гоожоод л арилчихдаг болохоор үйлчилж амжихгүй. Эмчээс зөвлөгөө авсан чинь бифидумбактер, бонисан өг гээд өгтөл улам ихсээд байх шиг санагдаад байна.
 Нэг хүн болохоор хөхөндөө цадахгүй болохоор тэгэж байгаа гэхийн хүүхэд хөхөндөө цадахгүй болохоор яадаг юм бэ?.
 Надад бол цадаад л байх шиг санагдахын ойр ойрхон хөхөөд байгаа нь цадахгүй байгаагийнх юм болов уу?. Уг нь 1 сарын хугацаанд 1 кг нэмэгдсэн.
 Жижигхэн хөхтэй болохоор сүү багатай байдаг юмуу? Хүмүүс тэгээд байх юм.
 Би хэвийн иддэгээрээ идэхэд хүүхдээ цатгаж чадахгүй их ид гээд байхын энэ үнэн үү?.
 Их идэхээр их сүү ордог юмуу?. Хөхүүлсний дараа хөхөнд сүү үлдэхгүй бол заавал саах шаардлагатай юу? саах тусам сүү ордог гэхийн. би бодохдоо юу ч үгүй саачихвал хүүхдэд маань сүү үлдэхгүй гэж бодоод байх юм.
 Уучлаарай зөндөө их юм нуршчихлаа. Та боломжтой бол миний бүх асуултанд хариулж өгөөч.

  Зөвлөмж:


 Хүүхдийн бөгсөнд бага зэрэг содтой усаар угааж хүчлэг орчныг саармагжуулаад сүүлний тос түрхээд бай. Чи өөрөө цэвэр ус сайн уу.
 Хөхөө чинэрээд байвал сайн саагаад хөлдөөж болно. Сүү оруулах гэж саах хэрэггүй сэтгэл санаа тайван хоол унд сайн цэвэр ус уугаад байхаар аяндаа эвлэнэ.
 Жижэг хөхнөөс хамаарахгүй сүүний найрлага хүүхдийг цатгаж дархлал сайн өгч байх нь чухал байдаг.
 Элдэв эм антибиотек хүндээр өвдөөгүй хүүхдэд хэзээ ч өгч болохгүй.

  Асуулт:
 
 Сайн бана уу?.Би төрөөд 3 сар болж байна. 7 жилийн өмнө машинд мөргүүлж байсан ч гэмтэл өвдөлт байгаагүй.Өчигдрөөс зүүн хөл даагдахгүй түнхээр хатгаад арайхийж явж байна.Хазагнаад хөдлөх бүрт өвдөөд байх юм.
 Дэндүү их өвдөөд  хэвтэж байгаад эргэж чадахгүй юм.Үүнийг хаана үзүүлж хэнд хандах бэ?

  Зөвлөмж:
 
 1 р эмнэлэг дээр зүүний Батаа гэдэг эмч дээр очоорой.
 Зүү төөнүүр эмчилгээ тус болно. Наадах чинь гуяны мэдрэл үрэвсээд хавагнаад байна. Даарахаас болно герильктэй халуун усаар жин тавиарай.

 Асуулт:

 Сайн байна уу?.Танд энэ өдрийн мэнд хүргье.Миний биений юм маш бага ирээд бараг 2 жил болж байна.
Энэ хугцаанд европ болон монгол эм уусан боловч хэвээрээ байх юм.
 Эм уугаад засрана гэсэн хэвээр байх юм юунаас болдог бэ?
 Зөвөлгөө өгнө үү?
 
  Зөвлөмж:

  TSH гэдэг бамбайн булчирхайн шинжилгээ өгөө.
 Дотоод шүүрлийн хямралаас болоод өндөгөн эсийн боловсролт муу байдаг.
 FSH гэдэг өндгөн эсийн боловролтын дайврын шинжилгээ өгч дутагдалтай гормоныг уудаг.
 Монгол эмнээс Юмдүүжин,Шимшим,Өлзий 18 зэрэг эмнүүд уудаг.

  Асуулт:

 Сайн байна уу Эмчээ? Би гадаадад сурдаг юмаа.Сүүлийн үед нурууны зүүн доогуур хэвлийн зүүн доогуур хүчтэй өвдөөд 10 хонож байна. Сульдаад яадраад байна.Тэгээд энд эмчид үзүүлсэн чинь бүдүүн гэдсэний эм уу гэсэн өдрийн 3 аар.Тэгээд таниас зөвөлгөө авах гэсэн юм?.

 Зөвлөмж:

 Чамд яаралтай мэс заслалын тусламж хэрэгтэй болжээ. Ойрхон эмнэлэг байвал хэвлийгээр хүчтэй өвдөөд гээд хүлээн авах тасаг дээр очоод мэс заслалын эмчид үзүүл Эсвэл түргэн дуудаад хэвлийд хүчтэй өвдөөд гээд мэс заслалын эмнэлэгт хүргэж өгнө.   Яаралтай тусламж үзүүлэхэд гэнэтийн ослын даатгал үйлчилдэг.

 Асуулт:

 Би 2 охинтой. Том нь 12 настай, бага нь 6 настай.
 Том охин маань маш их ээрч, гацаж ярьдаг, бас хааяа түүнээс хулмас үнэртээд байдаг. Бага охин маань шөнө унтахаар маш их хөлөрч, бас хурхирдаг.
 Үүнд миний сэтгэл маш их зовж байна. Надад тусалж, зөвлөгөө өгөөч.

 Зөвлөмж:


 Том охиноо сандаргаж яаруулж болохгүй. Хэллэг засах сурганы мэргэжилтнээс зөвөлгөө аваарай.
 Голдуу компютер программын чиглэлээр сургалт хийлгэсэн дээр,хулмас арилгадаг суганы түрхлэг аваад түрхүүлээ дэлгүүрийн косметикийн салонд төрөл бүрээр бий.
 Бага охиныхоо цээжний рентген зургийг авхуулаад уушигны чиглэлийн эмчид үзүүлээрэй. Уушиг,мөгөөрсөн хоолой бага зэрэг хавагнаад байгаа бололтой байна.

 Асуулт:

Сайн байна уу? Манай охин гутрангуй үзэлтэй, өөртөө итгэлгүй, тэгээд бас их ууртай, залхуу, яг эрэгтэй хүүхэд шиг байх юм, тэр 12 настай. Яавал дээр вэ?
 
 Зөвлөмж:

 Охин чинь шилжилтийн насанд ирээд байна. Охидод зориулсан сэтгүүл мэддэг хэлээр нь сайн уншуулаа. Ээж аав нь загнахгүй найз нөхөр шиг дотно ний нуугүй ярилцаарай.

 

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (3362) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Туяад :
    2014-09-18 05:10

    Монгол эм ууж дархалаа майн байхад сүрьеэгээр өвчлөхгүй. 88526989 Тунгалаг эмчтэй яриад тохирох монгол эмээ авч уугаарай.

  2. туяа :
    2014-09-17 22:05

    Сайн байна уу эмчээ би сүрьеэгээр өвчлөөд 6 сар эм уугаад.эдгэрсэн гэвч одоо дахих вий, нөхөр охин хоёр минь өвдөх вий гэж их санаа зовох ям бас эмч 2 жил жирэмсэлж болохгүй гэсэн хүүхэд төрүүлвэл яах бол

  3. Буянхишигт :
    2014-09-11 05:01

    Хүн хорхойдоон ханд, анарын шүүс, малын цус, нимбэгтэй болон ногоон цай ууж байх, монгол эм Мана 4 ууж байхад болно.

  4. Буянхишиг :
    2014-09-10 12:31

    сайн байна уу? би 25 настай, эмэгтэй. дархлаа сулраад байнга л ханийд хүрчих юм. эм хэрэглэхгүйгээр дархлаа сэргээх ямар аргууд байдаг вэ?

  5. Ичинхорлоо :
    2014-08-06 03:56

    Sain bainuu? Bi odoo 23 nastai minii bie buheldee end tendee hoh nyats bolood baikhiin yumand zohij gemteegeegui yagaad bgan bol baga zergiin zoviurtai bn

  6. Tugsuud :
    2014-02-05 19:50

    Бөөрний үрэвслийн шинж байна. Хордлого өгч байна. Цус шээсний шинжилгээ өгөөд бөөрний эмчид үзүүлээ.

  7. tugsuu :
    2014-02-05 14:04

    gedes guulgeed urid udur haluurad shingenee ih aldaad baih yma

  8. Ochkid :
    2014-01-07 07:18

    99184956 гэсэн утсаар хүүхдийн харшилын эмч Соёол-Эрдэнэд үзүүлээрэй.

  9. ochki :
    2014-01-07 00:48

    SAIN BNU EMCHE MANAI HUHD ODO 2 SART NUD N TORSNOSO HOISH NUHDAD NULIMS N GOOJOD ARISA TULD BH YUM.BAS HANIAD HUREHD N YAWAL HURDAN EDGEH WE

  10. ochki :
    2014-01-07 00:47

    SAIN BNU EMCHE MANAI HUHD ODO 2 SART NUD N TORSNOSO HOISH NUHDAD NULIMS N GOOJOD ARISA TULD BH YUM.BAS HANIAD HUREHD N YAWAL HURDAN EDGEH WE

Сэтгэгдэлийн тоо : 108 Сэтгэгдэлийн хуудас 1 2 3 >  Last ›

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл