Эрчүүдэд голдуу үе мөч,үе холбоосын болон "Подагра" өвчлөл байдаг

2011-12-21 18:19

               Эрчүүдэд голдуу үе мөч,үе холбоосын болон "Подагра" өвчлөл байдаг.

  Дөчөөс дээш насны эрчүүдэд мөр,тохой,өвдөг,шагай,гар хөлийн эрхий хуруу хавдах,дал мөрөөр хөших хуянтах,гар хөлийн шөрмөс татах гээд үл ялих мэт зовиур ихээхэн үргэлжилдэг.

 Хүнд хүчир ажилаас,жолоо их барьсанаас,дасгал сургуулалтаас,ноцолдсоноос,хорт зуршлаас гээд олон шалтаг тоймлогдоно.

    Бас шинжлэх ухааны,эмнэлэг сувилал,мэргэжлийн өвчний диспансер гээд байгууллагууд:

Жолоочийн, уурхайчдын хүнд нөхцлийн,гүнийн,хорт нөхцлийн,мэргэжлийн гээд ангилал нь үе мөч,үе холбоосын өвчний тухай.

 Үе мөчний өвдөлтөөс үе холбоосын,судасны,бөөр,булчирхай,элэгний,зүрхний гээд мэргэжлийн эмчид үзүүлээд олон төрлийн шинжилгээ эмчилгээ хийлгэдэг.
 
 Эрчүүдэд 40 дээш насанд цусанд шээсний хүчил хуралдах урвалж ихээхэн байдаг.

  Цусны шинжилгээнд "Гиперурикемия" цусанд талсжилт ихссэн үзүүлэлт байдаг.
  Цусанд "Гистамин" ихсэж биеийн дархлалд муугаар нөлөөлдөг.

 Мэдээж эрчүүдийн хэт ачаалалтай биеийн хүчний хөдөлмөр,хоололт,хорт зуршил нэн тэргүүнд цусанд шээсний хүчлийг хуруулж,үе мөч булчинд давсан талстууд үүсгэснээр өвдөлт эхэлдэг.

 Үүнд:-Ревматизм,Бурцеллёз,Брулёз гээд тусгайлан халдвараар үүсгэгдсэн байсан ч цусанд байх хоруу чанараас адилхан шээсний хүчил ялгаруулах тул би хялбарчилан ойлгуулахаар бичиж байгааг мэргэжил нэгт нөхөд минь болгооно уу.

 Биеийн эсэргүүцэл суларсанаар үе мөчинд харшилын өөрчилөлт эхэлж өвдөлт үүсэхийн зэрэгцээ арьс улайж загтнах,хавдах шинж илэрдэг.

  Энэ нь хэдхэн хоноод үе мөчний өвдөлт намдан эдгэрэх мэт болдог ч,хүйтний улирал,архи уух,хэтэрхий махан хоол идэх зэрэгт дахин сэдэрч цусанд шээсний хүчил ихсэнэ.
 Үүнтэй дагалдан цус,цөсний өтгөрөл эхэлж,зүрх дэлсэх,тасалдах,даралт ихсэж,шилэн хүзүү хөшөөд дал мөрөөр өвдөж,элэг цөс хөндүүрлэж өвдөнө.


      Энэ үед гол шалтгаан цусан дахь шээсний хүчлийг саармагжуулахад бусад зовиур арилдаг.
 
 Өвдөлт эхлэх бүрт үе холбоосонд талсжилт үүсэж,үений гялгар бүрхэвчийг гэмтээгээд байдаг.
 Энэ байдал улам үргэлжилсээр тохой,өвдөг,бугуй хурууны үенд өөрчилөлт ороод хөдөлгөөн хязгаарлагдаж эхэлдэг.

          Хүзүү нуруу нугламын үе холбоос хатуурч дугарч эргэх хөдөлгөөн багасдаг.

   Эдгээр зовиурын хурц хэлбэрийн онцгой шинж бүхий өвчнийг "Подагрын" өвчин гэж нэрлэдэг.


  Энэ өвчний онцгой шинж нь тохойны үе,хөлийн тавхай,хөлийн эрхий хуруунд хурц үрэвсэл өвдөлт гардагаар онцлого.

 Эмэгтэй хүнд 60 дээш насанд цэвэршилтийн үед "Эстроген"ийн дайвар багасаж,цусанд шээсний хүчил ихэссэн үед гардаг.

 Цусны биохимийн урвалжид хүчтэй нөлөөлж,даралт ихдэх,бөөрний ажилгаа муудах,цусны хавдар эхлэх,шалтаг болно.

 Цусанд шээсний хүчил ихсэх нийлэгжих урвалыг мах,сүү,архи,шоколадь,какао,загасны мах ихсэгдэг тул үе мөчний хурц өвдөлтийн үед хоолны дэглэм зайлшгүй шаардлагатай.

 Эрчүүд архиа бага ууж шартахгүй байх чухал. Тамхиа бага татаж судасны бөглөрөл багасгах хэрэгтэй.

 Судасны үрэвсэл бөглөрөлтөөс өвдөг,түнхний үенд ихээхэн өөрчилөлт орж,"Эндопротез"
хиймэл үе суулгуулах их болдог.


 Сэтгэлийн шаналгаа,өөртөө төвөг удаж,санаа сэтгэлээр гундуухан байх цусанд шээсний хүчил хуруулах томоохон шалтаг болдог.
 
 Үе мөчний өвчний эмчилгээ эртхэн оношлож сэргийлж,хүндрүүлэхгүй байх,хүн өөрт анхааралаа сайн байлгах чухал.
 Эрчүүдийн хээгүй гүдэсхэн зан үе мөчний өвчнийг хүндрүүлэх аяг шалтаг болдог.
   Иймд бүсгүй хүний хайр халамж,туслалцаа туйлын их хэрэгтэй байдаг.
 
 Эмийн эмчилгээнд антибиотек,прини төрлийн,глюкозамидын бэлдмэлүүд, колхицин, индометацин,фенибутазон,напроксин,гээд их олон янзын эм бэлдмэл бий эдгээрийн гаж нөлөө хоол боловсруулах эрхтэн,элэг нойрбулчирхайг цоо буудаад байдаг.

 Иймд миний туршилгаас монгол эмийн эмчилгээ үр дүнтэйгээс гадна элгийг цоо буудах харш нөлөө байхгүй байдаг.

     Хүний өвдөлт зовиураас шалтгаалан эмчилгээний арга барил тун өөр.


   Зүү төөнүүр хануур эмчилгээг хослон явуулдаг.  


     Бас Энэтхэг,Түвдийн эрднийн үрэлүүдийн эмчилэх чадварыг би сайн гэж зөвлөх байна.
 
  Эмчилгээний талаар эмч болгоны арга барил өөр байдаг учир тухайн хүний зовиур өвчний талаар сонсож,шинжилгээний хариунд дүгнэлт хийн эмчилгээг зөвлөгөөг явуулдаг.

 

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (1298) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Цацаад :
    2014-03-19 15:06

    Шөрмөсний хүйдийн шингэн багсахаар дуграад байдаг. Сайн хөдөлгөж байхад болно.

  2. цацаа :
    2014-03-19 11:48

    сайн байна уу? би 33 настай сүүлийн жилүүдэд шагайны үе мөрний гээд л хамаг үе таг таг гээд л чанга дугараад байх боллоо энэ юуных бол

  3. Энхүүшд :
    2013-08-21 01:59

    Тулай өвчний хурц хэлбэрт антибиотек эмчилгээ хийнэ. Идвэхжил намдсан үед монгол эмээр болон зүү төөнүүр эмчилгээ хийдэг. 99069292 гэсэн утсаар холбогдоод Батаа эмчид үзүүлээрэй.

  4. энхүүш :
    2013-08-21 01:03

    сайн байна уу? тулай өвчин туссан хүн хаана хэнд үзүүлэх вэ? бас монгол эм хэрэглэнэ гэлээ ямар эм хэрэглэх вэ? баярллаа.

  5. Yanjaad :
    2013-04-09 09:57

    Өдөр бүр бумба өвдгөндөө тавиад байхаар өвчин намдана. Мөн монгол эм уугаад байхаар өвдөгний үе холбоосын тэжээлийг сайжруулж өгнө.

  6. yanjaa :
    2013-04-09 09:37

    өвдөг их өвддөг их юм турхэж бна даа өвдөгөөрөө сайн мөлхөж бх сайн юм шиг бна орсийн сибирийн корэни ийг тостой ни аваад турх өвчин намдана өөр сайн юм одоогоор олоогуй

  7. Очирт :
    2012-04-02 13:24

    Хумсанд бас тэжээл дутагдаад муруй ургах зузаарах,мөөгөнцөрдөх гээд байдаг тиймээс хумсны арчилгаа хэрэгтэй. Охиноо косметикийн салонд оруулаад хумсыг нь нэг удаа янзлуулахыг харуулчих тэгээд охин чинь хумсаа янзлаад эхлэнэ. Тэгэхээр хумсны зөв ургалт гарч ирнэ.

  8. очир :
    2012-04-02 10:33

    Охин 10 настай. Хумс нь ерөөсөө ургахгүй юм аа Яавал дээр вэ. Эмч ээ зөвлөгөө өгөөч. анхандаа хумсаа идээд байна гээд болиулах санаатай байсан тэгээд ажиглаад байсан чинь нэг ургаж өгөхгүй байх шиг байна

  9. soyoloo :
    2012-01-27 21:43

    ene Bayar gj NUHUR uuruiu jinhene aimshgiin yum bichchiheed yun olon yum yaridag yum be chi medleg chadwarguigee bitgii gaihuul, humuust bidend tustai zuil hiij bga huniig.

  10. Баярт :
    2012-01-27 16:40

    Та миний танилцуулгыг уншаарай. Би зөвлөх эмчилэх эрхтэй эмч хүн Эмчийн тангараг өргөсөн болохоор хийж байгаа ажилаа өөрийн үүрэг гэж боддог

Сэтгэгдэлийн тоо : 15 Сэтгэгдэлийн хуудас 1 2 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл