"E-MAIL" Эмчилгээ-2 р хэсэг.

2011-07-01 02:13

                    "E-MAIL"  Эмчилгээ-2 р хэсэг.

       Сайн байна уу?
-Таны блогоос өвдөгний үений тухай мэдээлэл уншлаа. Маш сайн мэдээлэл байна.
 Миний өвдөгний үе гэмтээд байгаа юм. Танаас биеэр уулзаж зөвлөгөө авч болох уу?.

 Хүндэтгэсэн,А.
 
 Эмч:Бат-Оргил.

-Би одоо Польшид ажиллаж байна.
8 сард монгол очино үзлэг хийх хаягаа блог дээр бичнэ.
 Тэгээд үзүүлээрэй.
Бойчун-15 ууж байж болно.

 А:
Хурдан шуурхай хариу өгсөн явдалд баярлалаа.
 Минийхийг ACL буюу өвдөгний урд чагтан холбоос тасарсан гэдэг оноштой байгаа.
 Тэр болтол ингээд байгаад байвал зүгээр үү. 2-р сарын 27-нд цанаар гулгаж байгаад гэмтээд, зөөлөн эдийн гэмтэл байна гэж оношлосон боловч сүүлд MRI соронзон бичлэг хийлгэхэд тийм хариу гараад байгаа.
 Дурангийн хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн.
Энэ дагуу мэдээлэл цуглуулж явтал таны блог руу орж мэдээлэл авсан юм.
 Зарим гэмтлийн эмч хэлэхдээ тасарсан урд чагтан холбоос хагалгаа хийлгэхгүйгээр нөхөн төлжих тохиолдолд байдаг гэх юм.
 Бойчун15 гэдэг танг хэрэглээд байвал ямар бол.

  Эмч Бат-Оргил:
 
 Хамгийн гол нь өвдөг явахаар нугарч унчих гээд байвал доторхи Х холбоосын гэмтэл байдаг тэр үед өвдөгний хагалгаа хэрэгтэй.
 Өнгөц холбоосын гэмтэлд өвдөгний үеийн хөдөлгөөнийг хязгаарлаж байж нөхөн төлжүүлнэ.
 Солонгосын улаан хүн хорхойдоон хандтай бойчун хамт уувал сайн үр дүн өгдөг.
 Одоохондоо дасгал хийхгүй хөдөлгөөнөө багасгаж сайн эдгээх хэрэгтэй.
 
   А:
 Аан. Зөв. Нугарч уначих гээд байдаг байсан. Одоо тэр нь гайгүй болчихлоо.
 Нугарчих гээд байдаг нь бараг зүгээр болж байгаа. Би тан руу юутай ч, MRI-ны оношлогоогоо хавсралтаар хүргүүлэв.
 Та завтай үедээ харж байгаад, уншиж танилцаад, зөвлөгөө өгч туслана уу?.
 Бойчун танг Солонгосын улаан хүн хорхойдоон хадтай хамт хэрэглэх үү?, тэ. Харин удаахан хол газар алхаад явахаар өвдөх гээд байгаа юм. Өдөр тутам ажилдаа авж байгаа.

  Эмч Бат-Оргил:
   Тэгээ.Шинжилгээ рентген зураг байвал бас сканердаад явуулаа. 
 Бойчунаа хүн хорхойдойн хандаар даруулж ууна. Тэгээд гайгүй болохоор юм байна.
Харин өвдөг гэнэт гацаад жаахан байж байгаад гацаа нь гардаг бол өвдөгний жийргэвч мөгөөрсний гэмтэл байдаг. Тийм үгүй бол сайн байна.
 
 А:
 Бойчунь-15 гэсэн тан авлаа. 1000 төгрөгөөр л зардаг юм байна. Бойчунь-15-ыг хэрэглэж болох уу?,Мөн, тангаа уухдаа өглөө орой, өлөн дээрээ, эсвэл хоолны урд хойно хэрэглэх гээд асуулт гарч ирээд байна. та энэ талаар зөвлөгөө өгч туслана уу?.
 Нээрээ анзаараад байхад, өвдөг гацах гэснээс бага зэрэг тийм юм ажиглагдах юм. Дээрхэндээ тиймэрхүү гацаад, жаахан байж байгаад гацаа нь гардаг байсан. Тэр нэг их үргэлжлээгүй. Тэгэсхийгээд гайгүй болчихсон. Харин сая анзаарч байхад бага зэрэг нэг тиймэрхүү юм байгаа юм шиг анзаарагдлаа. Би Энэ 7 хоногт Сонгдо эмнэлэг дээр MRI хийлгэхээр цаг авлаа. Өнгөрсөн 4-р сард нэг MRI хилйгэсэн. Тэрнээс хойш хэр өөрчлөгдсөн бол гэж бодоод. Яг анзаарахад өвдөгний дээгүүр өвдөж байна лээ. Тан руу MRI- CD-ний зургийг тэр чигээр нь аттачлаад явуулчихвал тэр унших боломж бий юу. Би СД-нд хуулуулаад авчихсан юм.

     Эмч Бат-Оргил:
 Бойчун-15 санасан цагтаа өдөрт 2 удаа уугаарай.Тодорхой дэглэм шаардахгүй.
Зургаа авхуулаад attach хийгээрэй би хараад өгье.

   А:
 Үнэтэй зөвлөгөө үнэ төлбөргүй өгсөн явдалд туйлаас талархсанаа илэрхийлье.
 Энэ 7 хоногт зураг авхуулна. Тэгээд явуулья.
  Thank you very much,

    Эмч Бат-Оргил:
 Монгол хүн бүрийг чам шиг эрүүл мэндэдээ санаа тавьдаг болгох гээд..Энэ биеэ чилээж сууна.
 Намайг ээж маань: -Чи эмч болж олон хүнд тус нэмэр болно... гэсний дагуу эмч болсон юмаа.
 Урам хайрласанд баярлалаа.

  А:
 Сайн байна уу? Шинэ 7 хоногийн мэнд.
 Би өнгөрсөн 5дахь өдөр Сонгдо эмнэлэг орж MRI шинжилгээ өглөө. Нэлээн өөр хариу гарсан юм шиг байна. Гэмтэлийн эмнэлэг яваагүй байгаа. Та заваараа энэ шинжилгээний хариуг хараад, танилцаад өгнө үү?. Баярлалаа.

 Эмч Бат-Оргил:
 Энд өөрчилөлтийг сайн бичсэн байна.
Одоо өвдөгний эдгэрэлт сайн болохыг хүлээх хэрэгтэй
Бойчун 15 уу 1 сарын турш уугаарай
Өвдөгний өвдөлт, зовиур нэмэгдвэл бичээрэй.
Одоогоор ямарч дурангийн шинжилгээ мэс ажилбар шаардлагагүй.

  А:
 Оо тийм үү. За баярлалаа.
 Ерөнхийдөө их зүгээр байгаа. Хичээгээд, тайван алхаад байгаа. Тэр бойчуныг яг яаж хэрэглэж байна вэ. Хоолны өмнө уухуу, дараа нь уух уу. 1 сарын турш тэгвэл тэр Хүн хорхоодойн хандыг уух нь байна, тэ. Тан хэрэглэж байгаа үед гам сайн барьдаг гэсэн. Архи энэ тэр ууж болох эсэх?
Надад эдгээр асуултууд байгаад байсан юм.

 
  Эмч Бат-Оргил:
 Хүн хорхойдойн хандаа өглөө 1 удаа ууна.
Бойчун 15 ыг 3 үрэлээр 2 удаа уугаад бай.
 Хийлгэсэн шинжилгээнүүдээ сайн хадгалаарай.

 А:
Аан за баярлалаа. Бойчун-15 маань надад нунтаг(пудр) хэлбэрээр байгаа. Үрлээр бус. 50гр орчим усанд найруулаад уугаад байж болох уу. Хоолны өмнө хойно гэсэн юм байхгүй байна, тэ.

 Эмч Бат-Оргил:
Бойчун-15 санасан цагтаа өдөрт 2 удаа уугаарай.Тодорхой дэглэм шаардахгүй.

 А:
Сайн байна уу? Таны ажил төрөл сайн уу?.
 Би тангаа хэрэглээд, хөлний өвдөлт багасаад улам сайжраад л байна.
 Нэг зүйл асуух гээд. Миний оношлогоогоор Урд чагтан холбоос бүрэн тасарсан гээд байгаа юм. Энэ маань дурангийн мэс ажилбар хийлгэхгүйгээр нөхөн сэргээгдэж, эдгэх боломжтой юу? Мөн мениксний урагдалттай гэсэн байна лээ.
 Ер нь бол одоо бараг догоноцохгүй явдаг болсон.

 Эмч Бат-Оргил:
 Сайн байна эмээ уугаад л бай.Одоо тасарсан холбоос нөхөн төлжиж байгаа. Мениск бас наалдаж эдгэнэ.Хамгийн гол нь өвдөгний үе явахад өвдөхгүй,хазагнахгүй, гацахгүй.Хэвийн ажилгаатай бол санаа зоволтгүй.Дугуй унах дасгал сайн хийгээрэй.
Одоо Артроскопи хийлгэж холбоосоо дахин гэмтээх шаардлагагүй.
 
  А:
 Oh, их сайхан мэдээ байна. Баярлалаа. Тэгвэл хичээгээд байдаг хэрэг. Унадаг дугуй аваад уначих уу?

 Эмч Бат-Оргил:
 Тэгээ.Дугуй аваад унаад бай.
 Чамд эрүүл энх,сайн сайханыг хүсье. Ажилдаа их амжилт гаргаарай.

 Эмч хүн:- Хүнийг эрүүл,ажлын чадвартай байлгаж,эмчилж чадсанаараа нийгэмд дам бус нөлөө үзүүлдэг мэргэжил юмаа.

 А:
 Маш их баярлалаа. Вэб-ээр тань зочиллоо. Олон олон хүмүүс танд хандаж, зөвлөгөө авч, талархсан сэтгэгдлээ илэрхийлжээ. Би ч мөн тэдний адил танд баярласнаа илэрхийлж сууна.

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (2012) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Ganaad :
    2014-03-23 09:23

    Уураг хийлгэх хэрэгтэй хэвлийд хурж байгаа ус гэдэг цусны сийвэн судасны ханаар нэвчээд уураг алдаад байдаг. Солонгосын Кумдаан 2 тариулах эмчилгээ хийлгээ. Монгол эм ууж байгаа бол элгэний тан ууж байгаа байхаа.Улайн хоолойн хавдраас, хоол идэж чадахгүй байгаа бол хооллох зонд ходоод юмуу гэдсэнд тавиулах хэрэгтэй

  2. ganaa :
    2014-03-22 16:53

    Sain bnu emchee shan havarjij bnu mini aav hodood ulaan hooloin havdartai gesen onshtoi 2sar tan uuj bga getel hevlii ni ustaad exo d haruulahad elegnii hatuural gesen hevlii ni ulam tomrood boldoggvi ymar em taria heregleh ve usaa avhuulval nemer boloh bolvuu

  3. ganaa :
    2014-03-22 16:53

    Sain bnu emchee shan havarjij bnu mini aav hodood ulaan hooloin havdartai gesen onshtoi 2sar tan uuj bga getel hevlii ni ustaad exo d haruulahad elegnii hatuural gesen hevlii ni ulam tomrood boldoggvi ymar em taria heregleh ve usaa avhuulval nemer boloh bolvuu

  4. Zulaad :
    2014-03-18 08:15

    Хүүхдийг айлгаж сэтгэл санааны цочиролд автаснаас, эмийн болон антибиотекийн хордлогоос болдог. Хүүхдийг маш тайван байлгаж сайн ярилцаж хэл яриаг засах хэрэгтэй.

  5. zulaa :
    2014-03-17 22:01

    sn bnu emche manai hvvhed odo 4nadta ug ni zgr bsn getel yum yarihdaa mash ih eerj gatsah bolloo odoo yahuu

  6. Ариунаа :
    2014-02-04 09:40

    Sain baina uu emchee ,tand ene uduriin mendiig hurgie. Setgeliin uram ugch, saihan medee helj ugsund tand ih bayarllaa .Tand ajiliin amjilt husej urgelj holbootoi bainaa .

  7. Ariunaad :
    2014-02-03 19:31

    Монголд байгаа ах дүү нараар дамжуулан 88526989 гэсэн утсаар холбогдоод монгол эм авч уухад өндгөвчний үйл ажилгаа сэргэх бололцоо байна.

  8. ariunaa :
    2014-02-03 16:20

    Sain baina uu emchee? ene uduriin mend hurgie. 2011 ond hiilgesen hariu baina boloh bolovuu ? CA125-35 FSH-9,21 garsan baina ,tgd bi jiliin umnu solongosd urguideliin emnelegt shinjilgee uguhud tsewershsen jiremsen bolj chadahgvi uvdsun gazar alga baina gej heleed CLIMEN ,CALCIUM iim hoer emiig uulgaad baih yum ,ene emiig 6sar tasraltgvi uuj duusaad uuhaa bolison chin dahiad bienii yum irehee bolison. 2008ond bi neg udaa oportond orson ohinoo gargasanaas hoish, jiremsenees hamgaaldag em tasraltgvi 4jil uusan, bas enenees nuluuluhuu nadad hoishid emchilleh arga baigaa bolovuu emchee ta nadad hariu ugch tuslaach.

  9. Ariunaad :
    2014-02-03 08:05

    FSH гэсэн шинжилгээнд өндгөн эсийн үйл ажилгаа сул гараад байгаа болохоор биений юм сул байна. СА 125 гэдэг шинжилгээ хийлгээд эргээд хобогдоорой.

  10. ariunaa :
    2014-02-03 00:01

    Sain baina uu ?Tand ene odriin mend hurgie .tanaas zuvulguu avah gsiin bi gadaad baidagiin odoo 33tai bienii yum haagdaad emnelegt uzuulehed nadad undgun es baihgvi jiremsen boloh bolomj bhgvi gh yum yunaas bolj iim bolsonoo medehgvi yum uvduh zoviurn baruun talruu huluu daguulj uvdunu bas nuruugaar hatguulj uvduhiin gormonii em uuhaar bienii yum ireh yum uuhgvi bolohoor irehgvi yum bi yaval deeruu ta nadad yaraltai zovolgoo ugch tuslaach

Сэтгэгдэлийн тоо : 67 Сэтгэгдэлийн хуудас 1 2 3 >  Last ›

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл