"Толгой өвдөөд яах вэ?" Хүн болгоны асуудаг асуулт.

2010-12-13 14:32

                                "Толгой өвдөөд яах вэ?" Хүн болгоны асуудаг асуулт.

    Толгой өвдөлт их олон тайлбартай. Халуудана, ханиад хүрнэ, шартана, даралт ихсээд, тархи доргиод, өлсөөд, үдийн цай холдоод, даараад, мэдрэлтээд, асуудалд ороод, загнуулаад, зодуулаад, тунирхиад, тураад, баашлаад, тоглоод, хуралдаад, ажилаад... Дорхноо эмчлэгдэнэ. Эм уугаад, хоол идэж цай уугаад, шар тайлаад, бариулаад, дулуухан хучаад унтаад өгнө. Харин эмчилгээ нилээд шаардлагатай толгойны өвдөлт дэлхийн эрүүл мэндийн томоохон судалгаа, шинжилгээ эмчилгээ бүхий хэдэн нэршил бүхий өвчнүүд байдагүнд:
      -Алзхаймарын өвчин. Голдуу 60 наснаас дээш илэрдэг ч цөөхөн тохилдолд хүүхэд залууст илэрдэг. Мэдрэлийн эмгэгшил "Салга" өвчний шинж. Өвчлөх шалтгаан тогтоогдоогүй. Толгой өвдөлт намдахгүй байнга нэг жигд байдаг. Ой санамж муудаж, яваандаа сэтгэл санаа тогтворгүй, депрессд орох, хий юм харах зэрэг шинж илэрдэг. Эмчилгээний үр дүн муутай. Хордлого тайлах эмчилгээ, тусгай хоолны дэглэмтэй.                                      -Цус харвалт 60-70 насанд тохиолдох боловч 10 насаар залуужаад байна. Сахарын өвчтэй, даралт ихтэй, архи, тамхи ихээр хэрэглэдэг, дотоод шүүрлийн булчирхайн өвчтэй хүмүүст, судасны хатуурал, цүлхэнтэй хүмүүст тохиолдоно.                                                                                -Паркинсоны өвчин. Мэдрэлийн эмгэгшил, булчингийн хатуурал  "Хүчтэй салга"  хөдөлгөөний саатлын өвчин 50 гарсан хүмүүст илэрдэгч 40 наснаас өвчний шинж илэрдэг. Маш амархан ядарч, бие сулрах, толгой өвдөх, үе мөчний өвдөлт, ревматизмын шинжтэй, хөдөлгөөний эвсэл алдагдаж, хөгширөлт, хөшилт гарна. Хөдөлгөөний тэнцвэр алдагдаж эхэлдэг. Эрт сайтар оношлоод эмчилгээ хийлгээд байхад өвчний шинж багасдаг.

   -Тархины уйланхай. Маш хүчтэй толгойн өвдөлт өглөөгүүр эхэлдэг. Толгой эргээд тэнцвэр алдаж, орчин тойроны юмс эргэлдэнэ. Дотоод шүүрлийн маш их хямралд ордог. 10 хүртэл насны хүүхдүүд, 60 дээш насны хүмүүст тод илэрдэг. Эмгэг "Уналт" их өгдөг болно. Эрт оношлож эмийн болон хагалгаа хийж эмчилдэг.

      -Тархины мэдрэлийн судалын хатуурал. Мэдрэлийн судалын сувагт шөрмөслөг хатуурал болдог. Гол шинж нь толгой эргэлт, өвдөлт.

      -Мененгит "Niesseria Menengitidis" мененгококк бактераар үүсгэгдэх, тархи нугасны үрэвсэлт өвчин хүүхдүүдэд голдуу тохиолдоно. Өндөр халуунтай таталт өгдөг. Толгойг тонгойлгоход их өвчтэй байдагаар нь оношлоно.

      -Тархины артерын цүлхэн. Артерийн судасны эмгэг. Хөдлөх, ханиахад хүчтэй өвдөнө. Түр хугцааны ухаан алдалт өгнө. Эрт оношлуулж эмийн болон мэс засалын хагалгаа хийлгэх шаардлагатай

      -"Хачиг"  хуйханд шигдэснээс вирусийн халдвар авч тархи, нугасны үрэвссэнээр толгойн өвчин эхэлдэг. Хачгийг бүтнээр авах. Үрэвсэл дарах эмчилгээ хийнэ.  Эдгээр өвчнүүд дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагийн анхааралд байдаг байна.
 
 Бидэнд байдаг толгой өвдөлт голдуу  "Хий шар", "Хуян" гаас болдог. Хоол боловсруулах эрхтний хямралаас цус өтгөрч тархины судас агшилтаас толгой өвдөхийг  "Хий шараар"  толгой өвдөлт гэнэ. Хүний хүзүү сэрвээнээс гардаг мэдрэлийн судлууд хавагнаж, дал, сэрвээ мөр, гарны өвдөлт, даамжирсаар толгой өвдөлт үүсгэхийг  "Хуян" гаас толгойн өвдөлт гэнэ. Эмчилгээний үй түмэн арга барилыг дурьдахыг мэргэжил нэгт нөхөддөө үлдээлээ.

Like | Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (1940) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Batgurd :
    2013-12-12 20:29

    Монголд байгаа хүмүүсээр монгол үрлэн авхуулаад уух үр дүнтэй эмчилгээ болно. Ямар эм уухыг 88526989 гэсэн утсаар Тунгалаг эмчээс асуугаарай

  2. batgur :
    2013-12-12 14:46

    Сайн байна Эмчээ миний асуултанд хариулж тус болооч Би гадаадад сурдаг юм аа Тархины нарийсалтай гэж оношлогдсон юм. Толгой их өвдөх юм. Энд нэмэлт тэжээл ууж байгаа Монгол эм хэрэглэвэл ямар эм уух вэ Зөвөлгөө өгөөч

  3. Amaraa :
    2013-12-09 12:24

    Сайн байна уу? Миний толгой яг нэг газраа лугшиж өвдөх юмаа юутай холбоотой юм болоо компьютерийн ард их суудаг үүнтэй холбоотой байж болхуу эм уугаад нэмэргүй байнаа одоо ямар эмчилгээ хийлгэх вэ?

  4. gur :
    2013-11-22 10:22

    Эмчээ баярлалаа Яг ямар өвчинд уудаг юм бол 1 сар уугаад завсарлаад уувал зүгээр үү

  5. Gurd :
    2013-11-22 05:59

    Нунтаглаад тан шиг 05 граммыг буцалгаж ууна. Халуун чанартай тул үргэлж уувал хамраас цус амархан гардаг болно.

  6. gur :
    2013-11-21 16:33

    Сайн байна уу Эмчээ уг асуултанд хариулж тус болооч Хатаасан цагаан гоёог биеийн эсэргүүцэл сайжруулахад уудаг гэхий яаж бэлдэж уух вэ муу үр дагавар байгаа юу тогтмол хэрэглэвэл

  7. Гүрээ :
    2013-09-25 11:18

    Эмчээ баярлалаа. Гоюу оролцсон олон найрлагатай эмний нэр нь юу вэ Ялгаагүй үйлчилгээтэй бол монголдоо үйлдвэрлэсэн эм авч уусан дээр үү

  8. Гүрээд :
    2013-09-23 16:11

    Ардын эмнэлгийн асуулт байна. Бид манай улсад үйлдвэрлэсэн уламжлалт анагаах ухааны Гоюу оролцсон олон найрлагтай эмийг ашигладаг. Гоюуг хэрчээд буцалгаж ууж болно. Биеийн эсэргүүцэл сайжруулдаг. халуун чанартай тулд хүйтэн хийгээр толгой өвдөөд байгаа бол намдах байхаа.

  9. Гүрээ :
    2013-09-23 15:30

    Сайн байна уу эмч ээ Юм асуух гэсэн юм. Толгой өвдөхөд Говьд ургадаг цагаан гоёог сайн гэх юм тэгээд хүнээр асуулгаад жоохон юм олж авсан юм яаж хэрэглэдэг юм бол толгой тархинд сайн юм болов уу хатаасан цагаан гоёо гэсэн асуултанд хариулж тус болооч.

  10. Наагийд :
    2013-09-22 05:45

    3 р эмнэлгийн зүрх судсаны тасгийнханы хяналтанд дахин сайн шинжилгээ хийлгээ.

Сэтгэгдэлийн тоо : 23 Сэтгэгдэлийн хуудас 1 2 3 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл