Цөсний чулуу "Сонор соргог" зүйл

2010-10-16 16:41

                           Цөсний чулуу "Сонор соргог" зүйл.


    -Та   цөсний чулуутай болжээ.
    -Юу?. Хаанаасаа чулуу гараад ирдэг байна?. Энэ одоо яах бол. Томуу бага уу?  Ганц уу?  Олон байна уу?.
    -Та мэс заслын эмч дээр очоорой. ЭХО буюу УСГ хардаг эмчийн өрөөнд өдөр тутам болдог яриа. Цөсний чулуутай хүн, тааралдсан танил хүн болгондоо сонордуулна. Олон янзийн хариулт сонсоно. Зарим марзан алианууд наад чулуу чинь  "Эрднийн чулуу"  байсан бол чи баяжихнээ гээд инээлдэнэ.  Цорийн ганц эмчилгээ"Хагалгаа хийлгэх" энэ ч тоглоом биш.Яах вэ? гэсэн асуулт....  Цөсний чулууний үүсэх шалтаг олон янз байдаг.
      -Цөсний хэт өтгөрөлт тундасжилтаас,
      -Элэгний цөс ялгаруулах урвалжийн өөрчилөлтөөс,
      -12 нуглаа гэдсэнд ордог цөсний "Рефлюкс"эргэн буцах эмгэг урсгал,
       -Цөсний найрлаганд байгаа давсаны хүчлийн саармагжилтаас,
       -Элгэнд шүүгдсэн эрдэсийн найрлагаас,
       -Цөсний хүүдийн үрэвсэл,нугралт,
       -Хүний хөдөлгөөний хязгаарлалтаас зэрэг олон янзийн шалтгаан байдаг. Цөсний чулуу үүссэн байдлаасаа хамаарч, чулууны том бага өнгө, найрлага харилцан адилгүй. Цөсний урсгалаар өнхөрч үрэлдүүлдэг болохоор өөгүй гөлгөр үрэл болдог. Чулууний хэмжээ цөсний хүйдийн агшилт, суналтаас хамаарна. Цөсний хүйдийн үргэлж сулхан жигд агшилт чулууг томруулдаг, харин давсний хүчилийн талстжуулалт олон жижиг чулуу үүсгэдэг. Жижиг чулуу гэнэт хатуурсан эрдэс учираас томордоггүй голчоороо 1мм хүрэхгүй тул, цөсний суваг бөглөдөг аюултай. Цөсний хана зузаарах, үрэвсэх үед, цөсний чулуу нухалт өгөх, цөсний түгжрээ үүсгэх,аюултай. Иймд мэс ажилбар шаардлагатай. Цөөн тохиолдолд чулууны эрдсийн найрлагаас хамаарч эмний хүчээр чулууг хайлуулдаг. Бидний практикт хятадын ургамалын гаралтай Лидан фашин. Монгол тан "Хайлуулагч"  тан, гиван, манагчимбуу, дамнаанжуг, сэрдог зэрэг эмнүүдээр эмчилж байна. Бидний эмчилгээ цөсийг өтгөрүүлэхгүй байх, элэг, цөсний үрэвсэл эмчлэх, дахин чулуу  үүсэх ургацыг саажуулах, чулууг хайлуулах, зорилгоор хийгддэг.
 Цөсний чулууний мэс ажилбар туха йн мэс засалчийн дадлаас хамаарч, хагалгааг ямар аргаар хийх нь төлөвлөгдөнө. Энэ нь "Лапарскопийн" дуран дэлгэцийн тусламжаар хагалгааг хийх, хэвлийг нээн хагалгааг хийх. Тэгэхдээ чулууний байрлал, цөсний, элэгний үрэвсэлт байдлаас шалтгаална. Чулуу цөсний сувагт орсон, түгжрэлийн байдлаас шалтгаалан цөсний суваг 12 нуглаа гэдэсний хооронд холбон суваг гаргах хагалгааг хийдэг. "Билидегстивный анастомоз". Цөсний чулуутай хүний өөрийн сахих дэг алдагдсанаас чулуу олшрох томрох элэг цөсний үрэвсэл ихсэх, гэнэтийн түгжирэл шарлалт үүснэ. Баримтлах дэг журам:

  -Хорт зуршилаас салах. Архи цусанд сахар болон таргалалт үүсгэнэ. Тамхи цус, цөс өтгөрүүлж судас болон цөсний хүйдийн хана, элэгний хатуурал үүсгэнэ.
   -Өөх, тостой хоол багасгах, амин хүчлүүдээс үүссэн холестрол болон тэдний нийлэг урвалж, артерийн судас бөглөх, элгэнд цөсний түгжрэл үүсгэх, шалтаг болно.
   -Хөдөлгөөнийг эрхэмлэх, тусгайлан тохирсон дасгал Иогийн дасгал хийх хэрэгтэй
   -Тогтмол ургамалын гаралтай цай, эм тан ууж байх, өтгөн хатахгүй байлгах
   -Байнга эмчийн хяналтанд байж  ЭХО д  харуулж байх хэрэгтэй. 

Like | Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (1537) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Мягаад :
    2013-04-19 18:46

    Цөсний сувагт түгжирэхгүй байхаа. Хүүхдээ төрүүлсэний дараа эмчилгээ хийлгэж болно. Өөх тостой хоол бага идэж байхад болно.

  2. мягаа :
    2013-04-19 17:06

    сайн байна уу эмчээ нэг зүйл асуух гэсэн юм аа би одоо 4 сартай жирэмсэн л дээ. саяхан эход харуулсан чинь цөсөндөө 1,0 1,2 той 2 чулуутай байна гэсэн өмнө нь ерөөсөө мэдээгүй л дээ. мэдсэнээс хойш жаахан айгаад байх юм аа төртлөө өвтгөхгүй байх арга байвал хэлж өгч туслаач

  3. Sarantuyad :
    2013-04-03 18:13

    C Вирус тариа, шивээс, хөмсөг шивүүлэх, уруулд хомхой долоох, шүд авхуулах, эмчилгээ хийлгэх зэргээс хүнд халддаг. Сайн эмчилүүлэх хэрэгтэй. Цөсний өтгөрөл их байх тусам чулуу томордог.

  4. Sarantyua :
    2013-04-03 12:49

    Сайн байна уу? Таны ажилд амжилт хүсье. Асуух тодруулах юм байна аа. Би цөсний чулуутайгаа мэдсэнээс хойш 10 гаран жил болж байна. АНх 0,3 тай л байсан Одоо томроод 2 см гарантай болсон байсан. Нэг их өвдөж мэдэгддэггүй болохоор авахуулахгүй яваад байгаа. Гэтэл 3-4 жилийн өмнө С вирустэй гэсэн. Би нөхөр хүүхэдтэй, гэр бүлээс гадна элдэв асуудалгүй хэрнээ яагаад вирустэй болсноо ойлгохгүй юм Би яах вэ?

  5. Золзаяад :
    2013-04-02 06:38

    Цөсний түгжирэл маш хүчтэй өвдөлт нүд, арьс шарлуулж, эхэлдэг тэр үед яаралтай мэс заслын тусламж хэрэгтэй. Чиний чулуу олон жижгэвтэр тул, цөсөө шингэлэх, монгол эм ууж, үе үе ЭХО д харуулж хүндэрлээс сэргийлж болно.

  6. Золзаяа :
    2013-04-01 21:23

    цөсний сувагт түгжирэл үүсэхийг яаж мэдэх вэ надад 0,6 0,7 см 3 ширхэг чулуу байна гэсэн элэгэнд өөрчлөлтгүй аюулхай орчимд зүүн далны доор бага зэрэг хатгадаг.

  7. Золзаяа :
    2013-04-01 21:12

    цөсний сувагт түгжирэл үүсэхийг яаж мэдэх вэ надад 0,6 0,7 см 3 ширхэг чулуу байна гэсэн элэгэнд өөрчлөлтгүй аюулхай орчимд зүүн далны доор бага зэрэг хатгадаг.

  8. Гэрлээд :
    2013-02-06 14:57

    Дурангаар авхуулж болно Тэгэхдээ элгэний үйл ажилгаа маркерын шинжилгээ өгөө. Цөсний чулуу авхуулсаны дараа нойр булчирхай элгэний ажилгаанд хямрал гарах гээд байдаг.

  9. гэрлээ :
    2013-02-06 12:16

    Танд ажлын өндөр амжилт хүсэж мэндчилэе, Эмчээ би 2,1 см 1ш чулуутай бараг 15жил болж байна, хоолоо зохицуулаад хяналтанд бай авхуулах хэрэггүй гэж нэг эмч зөвлөснөөс хойш хоол ундаа тохируулаад нэг х өвддөггүй, гэхдээ с вирус сяахан илэрсэн, яаралтай чулуугаа авхуул гэсэн, бас толгой их өвдөнө, ер нь бие султай, даралт ихдэнэ, энэ нь чуулуунаас болж байгаа юу, дурангаар авхуулж болох уу, та зөвлөгөө өгнө үү, баярлалаа

  10. Чимгээд :
    2013-01-15 20:45

    88526989 гэсэн утсаар ярьж байгаад ирж үзүүлээрэй

Сэтгэгдэлийн тоо : 33 Сэтгэгдэлийн хуудас 1 2 3 >  Last ›

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл